
Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлтэй 8100 /45%/ тээврийн хэрэгсэл улсын дугаарын дэвсгэр өнгө солиулсан байна. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд өөрсдийн эзэмшлийн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дэвсгэр өнгийг солиулахад идэвх санаачилгатай ажиллана уу гэж АТҮТ-өөс мэдээллээ.
Засгийн газрын хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины улсын дугаарын дэвсгэр өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй 8000 машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хөх өнгөтэй болгон өөрчлөхөөр болсон билээ.