
Авто Тээврийн Үндэсний Төв /АТҮТ/-өөс хот хоорондын зорчигч тээврийн эхний улирлын статистик мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2024.01.01-04.09-ний хооронд 390,863 иргэн хот хооронд зорчсон байна. Ингэхдээ Дархан-Уул аймаг руу хамгийн их буюу 46384, Хөвсгөл аймаг руу 38846, Өмнөговь аймаг руу 38815 иргэн зорчжээ.
Харин хамгийн бага буюу Төв аймаг руу 3655 зорчигч хот хоорондын автобусаар үйлчлүүлсэн бол Говьсүмбэр, Дундговь аймагт энэ статистик 0 гэсэн үзүүлэлттэй танилцуулагдлаа.