
“2024.03.15-ны шөнө Дорнод аймаг “Хорийн толгой” гэдэг газар зорчигч бие засахаар буух хооронд орон нутгийн автобусны жолооч нь орхиод хөдөлсөн явдал болсон гэж олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Нийгмийн сүлжээнд тархсан дараах мэдээлэлд тайлбар гаргах нь “Тухайн иргэний зорчиж явсан тээврийн хэрэгсэл нь Дорнод аймгийн төвөөс Халхгол сумын чиглэлд тээвэрлэлтэд гүйцэтгэсэн хувь иргэний тээврийн хэрэгсэл юм. Тухайн чиглэлд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай гэрээ байгуулсан ААНБ-ын төлөвлөгөөт тээвэрлэлт биш болно.
Автотээврийн үндэсний төв нь Улс, хот хоорондын зорчигч тээврийн автобусны хурдыг, тээвэрлэлтийн явцыг 24 цагийн турш хянаж байдаг. Туулсан замынх нь хугацаанд хаана хэдэн км/цагийн хурдтай явсныг бүрэн хянах боломжтой. Мөн тээвэрлэлтэд гарахад нь техникийн бүрэн бүтэн аюулгүй байдал, жолоочийн эрүүл мэнд, ажил амралтын дэглэм зэргийг хянадаг. Тиймээс хөдөө орон нутагт хамгийн найдвартай унаа нь НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР юм”.
Та бүхэн баталгаатай найдвартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлээрэй гэж АТҮТ-өөс мэдээллээ.