Хоёр орны ерөнхийлөгч дурсгалын мод тарилаа

2024-06-25 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар “Куксарой” цогцолборын “Хүндэт зочдын төгөл”-д ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа.Төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистаны “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр тохирлоо. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах зорилготой юм.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн ордон “Куксарой” буюу “Хөх ордон”-ы “Хүндэт зочдын төгөл”-д тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр, засгийн тэргүүн нар мод тарьдаг уламжлал тогтжээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Цаашдаа тэмдэглэлт баяр амралтын өдөр таарвал шилжүүлж амраадаг болно

Өнөөдрийн /2025.02.26/ Засгийн газрын хуралдаанаар Цагаан сарын баяр шинийн 1 тасарч, 2, 3-ны өд

2025-02-26

Нийт зарлагыг ₮2.3 их наядаар бууруулж, төсвийн төслийг алдагдалгүй болголоо

Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригт нийцүүлэн Засгийн газраас 2025 оны Төсвийн төслийг шинэчлэн

2024-12-05

Вьетнам руу хонь, ямааны мах экспортлож, цагаан будаа импортолно

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн

2024-11-21