
Сэлэнгэ аймаг, Мандал сум “Тарни” 8 дугаар баг “64 дүгээр точка” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 255 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-т. “Хараа” голд буцалтгүй нэрвэгдэгч байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 14:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 45 км замыг туулан 15:42 цагт очиж, “Хараа” голд осолдсон буцалтгүй нэрвэгдэгч /50 орчим настай, эрэгтэй/ 31 минут ажиллан гаргасан. Мандал сум дахь, сум дундын Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.