Батноров, Норовлин сумад засмал замаар холбогдлоо

2024-06-24 0
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ зорилт дэвшүүлж, авто замын салбарт долоон аймаг 40 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, 284 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Дээрх зорилтын хүрээнд Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130.6 км авто замын нэгдүгээр багц буюу Батноров, Норовлин сум чиглэлийн 68.6 км-ын эхний хэсэг 50 км хатуу хучилттай авто замын ажил бүрэн дуусаж хөдөлгөөн нээлээ. Автозамын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” компанийн удирдлагууд 68.6 км-ын эхний хэсэг болох 50 км авто замын ажил дууссан, 18.6 км замын ажил үргэлжилж байна.  Гүйцэтгэл 94 хувьтай, 2025 оны аравдугаар сард бүрэн дуусна.
Төслийн хугацаанд инженер техникийн ажилтан, машин механизмын оператор жолооч, туслах ажилчин нийт 97 хүний бүрэлдэхүүнтэй, 74 машин механизмаар замын ажлыг гүйцэтгэж байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Цаашдаа тэмдэглэлт баяр амралтын өдөр таарвал шилжүүлж амраадаг болно

Өнөөдрийн /2025.02.26/ Засгийн газрын хуралдаанаар Цагаан сарын баяр шинийн 1 тасарч, 2, 3-ны өд

2025-02-26

Дахин төлөвлөлтийн тендерийг авсан “Андын зам” ХХК иргэдийг хохироож, засаг дарга асан О.Ганхуяг нь дэвшээд сураггүй болжээ

ХУД-ийн IV  хороонд дахин төлөвлөлт хийх тендерт  "Андын зам констракшн" ХХК 2021 онд шалгарчээ. Тус

2025-01-31

Орон сууц нь шатсан иргэд жил байр түрээсэлж, барилга нураах ажил одоо л эхлэх гэж байна

Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар

2025-01-24