“Баян” өндөглөгч тахианы аж ахуйн 400 мянган шувуу түймэрт өртжээ

2024-06-05 0

Өчигдөр /2024.06.04/ Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах “Баян” өндөгний үйлдвэрийн аж ахуйд томоохон хэмжээний гал гарсан байдаг. Онцгой байдлын алба хаагчдыг очход, шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн байдалтай байсан бөгөөд үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга” гэж ОБЕГ-аас мэдэгдсэн.

Тэгвэл галын дараах нөхцөл байдлын БАЯН өндөгний үйлдвэрээс мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, “Өчигдөр гарсан галд нийт өндөглөгч тахианы 40 гаруй хувь нь өртсөн харамсалтай үйл явдал боллоо. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажилладаг хэрэглэгч, харилцагч, хөрөнгө оруулагч та бүхэнд талархаж, цаашид хамтран ажиллахыг хүсье” гэсэн байна.

 

Мөн уг үйл явдалтай холбогдуулан Монголын шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооноос тус компанид харамсал илэрхийлж, нөхцөл байдалтай холбогдуулан өндөгний үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

“ЭТТ” ₮4.5 их наядын цэвэр ашгаас иргэдэд 100,006 төгрөгийн ногдол олгож эхэллээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны ногдол ашгаа нийт

2025-02-26

Авто замчин залуучуудын холбоог Ж.Батнасан тэргүүлнэ

"Монголын авто замчин залуучуудын холбоо" -ны IV их хурал амжилттай зохион байгуулагдаж Ж.Батнасан т

2025-02-22

Бусдын эрүүл мэндийг хохироосон этгээдүүд ЭМД-ын санд ₮53.8 саяыг нөхөн төлжээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйл

2025-01-24