Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар албан ёсны уулзалт хийлээ

2023-09-02 0
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр эртний түүхэн харилцаат Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын найрсаг харилцааг өргөжүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухал гэдгийг харилцан нотолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов.

Монголын эзэнт гүрний хаадууд XIII зуунд тухайн үеийн Пап нартай элч шийтгэн захидлаар харилцаж, улс түмний асуудлаар хэрэг хэлэлцэж байснаас хойш хоёр улсын албан ёсны харилцаа эхлэлтэй гэж судлаачид үздэг.

Пап IV Инносентээс 1245 онд Гүюг хаанд илгээсэн захидал болон түүний хариу болгож илгээсэн 1246 оны захидал бол хоёр улсын түүхэн харилцааг нотлох үнэт эх сурвалж юм.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Цаашдаа тэмдэглэлт баяр амралтын өдөр таарвал шилжүүлж амраадаг болно

Өнөөдрийн /2025.02.26/ Засгийн газрын хуралдаанаар Цагаан сарын баяр шинийн 1 тасарч, 2, 3-ны өд

2025-02-26

Нийт зарлагыг ₮2.3 их наядаар бууруулж, төсвийн төслийг алдагдалгүй болголоо

Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригт нийцүүлэн Засгийн газраас 2025 оны Төсвийн төслийг шинэчлэн

2024-12-05

Вьетнам руу хонь, ямааны мах экспортлож, цагаан будаа импортолно

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн

2024-11-21