Хөвсгөл нууранд живсэн зургаан нэгж техник хэрэгслийг татан гаргалаа

2023-08-20 0
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг энэ оны зургаадугаар сараас эхлэн зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт ажиллахдаа татан гаргах ажиллагаанд оролцож байгаа нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүслээ.

Энэ удаа 1981 онд 74 метрийн гүнд живсэн 17,8 тн жинтэй Зил-130 автомашиныг татан гаргалаа. Өмнө нь нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн чиргүүлийг нь татаж гаргаад байсан юм.

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад, Ар талын 115, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв-113, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид татан гаргах ажиллагаанд оролцож байна.

Татан гаргах ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмжийг монгол эрдэмтэд, зөвлөх инженерүүд зохион бүтээсэн бөгөөд эрдэмтэн судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу зургаан техник хэрэгслийг татан гаргаад байна.

Өмнө нь 1985 онд живсэн, 309 тн жинтэй Сүхбаатар хөлөг онгоцыг 16 метрийн гүнээс 2021 онд татан гаргасан юм.

ЭНЭ ОНД БУЮУ ЗУРГААДУГААР САРААС ХОЙШ НАЙМДУГААР САРЫН 20-НЫГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД:

• Нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн Т-100 загварын 11 тонн жинтэй гинжит трактор,

• Марааны булангийн эргээс 2,5 км зайтай газар, 128 метрийн гүнд 1995 онд живсэн шатахуун тээврийн ЗИЛ-130 автомашиныг чиргүүлийн хамт,

• Жиглэгийн давааны ам хэмээх газар нуурын эргээс 1.4 км-н зайд 54 метрийн усны гүнд живсэн 6 тн шатахуун тээврийн автомашиныг татан гаргасан юм.

Эдгээр тээврийн хэрэгслүүдэд байсан нийт 34.7 тн шатахуун, тос, тослох материалыг юүлж, бохирдлыг холбогдох дүрэм, зааврын дагуу устгаж байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

“Гацуурт” -ын Л.Чинбатыг маргааш Сэлэнгэ аймагт шүүнэ

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Гацуурт” ХХК-ийн захирал

2024-04-30

Их богд ууланд аялж явсан 56 настай эмэгтэй амиа алджээ

Баянхонгор аймаг, Баянговь сум Залаа багийн “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумы

2024-04-30

Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхийн тэмцээнд оролцоно

Туркийн Станбул хотноо ирэх тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд олимпын эрх олгох сүүлчийн буюу дэлхийн

2024-04-27