“Оюу толгой” компани “Боловсролын салбарын шилдэг хөрөнгө оруулагч байгууллага” боллоо

2023-10-05 0

“Оюу толгой” компани “Боловсролын салбарын шилдэг хөрөнгө оруулагч байгууллага”-аар шалгарлаа.

“Оюу толгой” компанийн хувьд, бид хойч үеийн суралцагчдыг чадавхжуулах зорилготой бөгөөд хэтийн зорилгоо Дэлхийд тэргүүлэх, аюулгүй, тогтвортой зэсийн бизнесийг хамтдаа цогцлоож, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн түнш байх явдал гэж тодорхойлсон билээ.

Сүүлийн 13 жилийн хугацаанд бид Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, мөн Олон улсын тэтгэлэгт, Залуучуудын хөгжлийг дэмжих, Дадлагажигч оюутны зэрэг олон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Энэ хүрээнд 44 оюутан Оюу толгойн олон улсын тэтгэлэгт хамрагдаж, Австрали, Канад, АНУ-ын шилдэг их дээд сургуулиудад уул уурхай, инженерчлэл, мэдээллийн технологи, эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр магистрын зэрэг амжилттай хамгаалсан. “Оюу толгой” компанийн Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамрагдаж, Монголын шилдэг их, дээд сургуулиудад уул уурхай, инженер болон бусад мэргэжлээр 376 оюутан бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн “Гэрэлт төсөл” төслийн хүрээнд дөрөв дэх жилдээ гэр хорооллын 33 мянган өсвөр үеийн сурагчид, эцэг эх, багш нарын сэтгэцийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжихэд, чиглэн хэрэгжүүлж байна. Эдгээр үйлсээрээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Боловсролын газар “Оюу толгой” компанийг“Боловсролын салбарын шилдэг хөрөнгө оруулагч байгууллага”-аар шалгарууллаа.

Comments are closed.

Холбоотой мэдээ

“ЭТТ” ₮4.5 их наядын цэвэр ашгаас иргэдэд 100,006 төгрөгийн ногдол олгож эхэллээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны ногдол ашгаа нийт

2025-02-26

Авто замчин залуучуудын холбоог Ж.Батнасан тэргүүлнэ

"Монголын авто замчин залуучуудын холбоо" -ны IV их хурал амжилттай зохион байгуулагдаж Ж.Батнасан т

2025-02-22

Бусдын эрүүл мэндийг хохироосон этгээдүүд ЭМД-ын санд ₮53.8 саяыг нөхөн төлжээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйл

2025-01-24