Оюу толгойн ТУЗ-өөс Н.Багабандийг чөлөөлж, Ж.Таныг томиллоо

2023-04-19 0

Өнгөрсөн долоо хоногт “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс Ерөнхийлөгч асан Н.Багабандийг чөлөөлсөн. Тэгвэл түүний оронд  “Эрдэнэс Монгол” ХК-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ж.Таныг томилжээ. “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ есөн гишүүнтэй бөгөөд нь гурав нь “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийг буюу Монголын талыг төлөөлдөг.

Энэ гурван гишүүнд өдгөө “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн захирал Н.Цэрэнбат, С.Баясгалан нар бий. Харин өдгөө Ж.Тана нэмэгдлээ. Тэрбээр АНУ-ын Юта мужийн “Васач Академи” бүрэн дунд сургуулийг дүүргэсэн. Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгссөн. Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. “Рио Тинто” компанийн Австрали дахь салбар болон  “Эрдэнэс Монгол” ХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16