
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан энэ оны эхний бөөр шилжүүлэн суулгах хагалгаагаа амжилттай хийлээ. Энэ нь бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо нэвтрүүлснээс хойших 201 дэх мэс засал юм. Анх 2006 онд тус багийнхан орчин үеийн анагаах ухааны нарийн технологи болох бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо нэвтрүүлсний ачаар ийнхүү 201 хүнд амьдрал бэлэглэлээ.