Эдгээр эд зүйлсийг алдсан хохирогчид ЦЕГ-т хандана уу

2019-12-16 0

Эрүүгийн цагдаагийн албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид энэ сарын 14-ний өдөр БЗД, ХУД-ийн нутаг дэвсгэрт орон сууц болон амины орон сууцны хулгайн гэмт хэрэг үйлддэг 1991 онд төрсөн Ш, 1987 онд төрсөн Б нарыг БЗД-ийн нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлэн дайчлан баривчилжээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас  мэдээлэл хийлээ.

“Уг этгээдүүд урьд өмнө энэ төрлийн гэмт хэргээр удаа дараа ял шийтгэл эдэлж байсан. Тухайлбал, орон байрны хулгайн гэмт хэрэгтнүүдийн нэг болох 1987 онд төрсөн Б нь 2009 онд орон нутгийн банкуудаас сэйф хулгайлж байсан.

Яг одоо цагдаагийн байгууллагаас дээрх хоёр этгээдийг хулгайн гэмт хэргийн эд мөрийн баримтыг хураан авч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эд мөрийн баримтаар есөн ширхэг бурхан, хэт хутга, мөнгөн аяга, ташуур, алт мөнгөн эдлэл, сэйф, хөөрөг шүр, алтан зоос, мөнгөн хүрд зэрэг эд зүйлүүдийг хураан аваад байна. Дээрх хоёр этгээд мэдүүлэгтээ урьдчилсан байдлаар 40 хулгайн гэмт хэрэг үйлдсэн болохоо мэдүүлээд байгаа.

Мөн арванхоёрдугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайн цагаан суманд оршин суух иргэн Б-гийн гэрээс 500 гаруй жилийн өмнөх Есөн Эрдэнийн Жадамба нэртэй судар алдагдлаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тус дуудлага мэдээллийн дагуу Дундговь аймгийн цагдаагийн газар ЭЦА-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчид хамтран ажилласан. Үүний үр дүнд уг хэргийг үйлдсэн Дундговь аймгийн харьяат 1994 онд, И, мөн хулгайд эд зүйлийг худалдан авсан М, М нарыг энэ сарын 15-ны өдөр илрүүлсэн шалгаж байна.

Амар хялбар аргаар олох зорилготой хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийг албан хаагчид илрүүлнэ, таслан зогсоох ба гэмт хэрэгтэнд гэшгих газар үгүй гэдгийг ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, ахмад М.Мөнхшүр хэлэв.

Уг хэргийн хохирогчид ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд хандаан уу.  Утас: 51-266924, 93266924 /ЦЕГ-ын баруун талд/

Comments are closed.

Холбоотой мэдээ

Далд уурхайн туузан дамжуургын ажил 75 хувьтай үргэлжилж байна

"Оюу толгой" ХХК гуравдугаар улирлын тайлангаа танилцуулсан байна. Гуравдугаар улирлын хэмжээнд 18 х

2023-11-16

Хордсон сурагчдын эцэг, эх: Бохирын цооног цоорч хордсон байж магадгүй, дүгнэлтээ хурдан гаргаад өгөөч

18 дугаар сургуульд хордсон хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл нөхцөл байдал ямар байгаа талаар Эх, Х

2023-10-16

Зэсийн олборлолт өмнөх оноос 40 хувиар өсчээ

“Оюу толгой” 2023 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцууллаа.  Үйлдвэрлэлийн мэдээллээс онцлох

2023-07-31