Капитал банкны удирдлагуудад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

2022-12-20 0

Нийслэлийн прокурорын газраас Капитал банкны удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Тодруулбал, Капитал банкны гүйцэтгэх захирал А, гүйцэтгэх захирлын орлогч Я, дэд бөгөөд Зээлийн газрын захирал Д нар нь Монгол банкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас тус банкны хэвийн үйл ажиллагаа алдагдан банкийг төлбөрийн чадваргүй болгож, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж байгаа юм.

Тус мэдээлэл баримтуудыг үндэслэн Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2-т /Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх хэргийн улмаас иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагад нийт 104 тэрбум 651 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 94 тэрбум 889 сая төгрөг нөхөн төлөгджээ.

Ташрамд сануулахад, Капитал банк 2019 онд дампуурахад Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 104.2 тэрбум төгрөг байршсан байдаг. Улмаар банкны эрх хүлээн авагч томилсон боловч даатгалын сангийн хөрөнгө өнөөдрийг хүртэл бүрэн барагдаж чадаагүй байна. Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр 34.7 тэрбум төгрөгийг эргүүлэн төлсөн гэх бол үүнээс 17 тэрбум төгрөгт үнэлэгдэх 51 нэр төрлийн хөрөнгө 8 удаагийн дуудлага худалдаагаар зах зээлд борлогдохгүй үлдээд байгаа.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Капитал банкны удирдлагуудад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Нийслэлийн прокурорын газраас Капитал банкны удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэгт я

2022-12-20

Л.Мөнхбаатар: Авлига авсан бол 12-20 жилийн ял оноож, үндэслэлгүй хөрөнгөжих асуудалд хариуцлага тооцдог болно

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад, бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар мэдээлэ

2022-12-14

Нүүр ам судлалын нэрт эмч Г.Ганжаргал зуурдаар нас нөгчлөө

Монголын анагаахын шинжлэх ухааны Нүүр амны гажиг заслын салбарын нэрт төлөөлөгч АУ-ны доктор, дэд п

2022-07-13