
2019 оны 11 дүгээр сарын 07-11 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.
7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд зүүн аймгуудын зарим нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.