Өмнөговь: Өрх бүрт гурван тонн нүүрс үнэгүй олгож эхэллээ

2019-11-05 0

Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Тавантолгой”ХК-ийн ТУЗ-ийн хурлын шийдвэрээр Өмнөговь аймгийн өрх бүрт гурван тонн нүүрс үнэгүй олгохоор болжээ.

“Нутгийн илч” хөтөлбөрт тус аймгийн 15 сумын бүх өрх буюу 22500 өрх хамрагдах аж. Тус компанийн ажилтнууд сум болон багийн төвүүдэд нүүрсний талон тарааж эхэлсэн байна. Нутгийн илч хөтөлбөр энэ оны аравдугаар сарын 20-ноос эхлэн хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Тавантолгой ХК-ийн уурхайчид ажлын өдрүүдэд 05:00-19.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, нүүрс ачилтыг шуурхай зохион байгуулж байгаа ажээ.

“Өмнөговийн иргэд айл хөрш, ах дүүс, баг хамт олноороо нэгдэж, уурхайгаас нүүрсээ татаж эхэллээ” хэмээн орон нутгаас мэдээллээ. Уурхайн аманд нэг тонн нүүрсний үнэ 38500 төгрөг бөгөөд гурван тонн нүүрс нь 115500 төгрөгийн үнэтэй. “Тавантолгой” ХК нь өмнөх жилүүдэд орон нутгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгодог байсан бол энэ жил гурван тонн нүүрс үнэ төлбөргүй олгохоор болжээ.

Өмнөговийн ууган уурхай “Тавантолгой” ХК нь сүүлийн арван жилд улс, орон нутгийн төсөвт 830.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн бөгөөд Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэг юм. Компанийн 51 хувийг орон нутаг, 49 хувийг Монгол Улсын болон дэлхийн 23 орны иргэд, ААН-үүд эзэмшдэг юм байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Говь-Алтай: Хүйсийн говь багийн малчид өвсний агуулахтай боллоо

Говь -Алтай аймгийн Баян-Уул сумын "Баян тал" Бэлчээр ашигчлагчдын хэсгийн гишүүд Хүйсийн говь багий

2021-05-04

Өмнөговь: 800 малнаас 90 толгой малтай үлдсэн өрхөд туслах аян эхлүүллээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Сумын ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн Ө.Мөнх-Амгалан нутгийн зон олондоо

2021-02-22

Өмнөговь: Иргэд “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналуудаа онцоллоо

Өмнөговь аймгийн удирдлагуудын долоо хоног бүрийн #Ням гаригт иргэдээ хүлээн авч уулзан, с

2021-02-08