Сурвалжлага: ХАМГИЙН бага түлшээр ХАМГИЙН их дулаан үүсгэдэг СИБИРИЙН ЗУУХ

2019-11-01 0

 -БИД ЗУУХ ЯНДАНГИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОДОГ-

“Арван жилийн өмнө бол би хүмүүсийг хорт бодис түлээд угаартаад байна гэж бодох байсан. Харин одоо бол зуух, яндангаа стандартын болго” гэж хэлнэ хэмээн О.Анхбаяр захирал ярьж байна.

Эднийх зургаан жилийн өмнөөс Сибирийн – 45  градусын хүйтэнд туршигдаж бүтээгдэн дэлхийн хамгийн хүйтэн орнуудад ЧАНАРААРАА хүлээн зөвшөөрөгдсөн  төрөл бүрийн зуух, янданг албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэлжээ.

Өнөөдөр “СИБИРИЙН ЗУУХ”  компани ОХУ-ын гурван хотын таван тэргүүлэгч үйлдвэрийн албан ёсны төлөөлөгчийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Ингээд “Сибирийн зуух” импортлогч О.Анхбаярын захиралтай ярилцсанаа хүргэе.

-Нийслэлчүүд ойрын өдрүүдэд хортой шахмал түлш, стандартын бус зуух яндан гэж зөрчилдсөн байр суурьтай байна. Галлагаа эхэлснээс хойш цөөнгүй хүн угаартлаа. Яг энэ цаг үед стандартын зуух, янданг оруулж ирж байгаа та бүхний үйл ажиллагааг олонд хүргэхийг зорьсон юмаа?

-“Сибирийн зуух” компани нь хамгийн бага түлшээр хамгийн их дулаан үүсгэдэг дэлхийн стандартад нийцсэн халаалтын болон нам даралтын зуух,  камин болон гоёлын зуух, яндан гээд ОХУ-ын Красноярск, Новосибирьск, Москва хот дахь таван тэргүүлэгч компанийн 50 гаруй төрлийн зуух, яндангийн 300 гаруй элементийг худалдаалж байна. Монгол гэр, жижиг,том байшин, амины орон сууц, сургууль цэцэрлэг, албан байгууллага, 10 мянган м.кв-аас дээш талбайг халаах бүх зуух, янданг оруулж ирдэг. Зуухан дор дэвсэх материалаас эхлээд яндангийн малгай,  янданг уснаас хамгаалсан хэрэгсэл, галын хутгуур, хавчуур гээд цогц бүтээгдхүүнийг санал болгож, хүргэж угсарч өгч үйлчилдэг. Нийт бүтээгдхүүний 50 хувь нь камин зуух, 20 хувь нь нам даралтын зуух, 30 хувь нь халаалтын зуух байна.

– Үйлдвэрүүд маань бас өөр өөрийн онцлогтой байх?

-Анх Новосибирьск хотын “Теплодар” компанийн худалдааны төлөөлөгч болж халаалт, саун, нам даралтын зуух оруулж ирж ажлаа эхэлсэн. Энэ бол ОХУ-даа зуух үйлдвэрлэлээ магнат болсон компани. Орост уламжлал болгон зохиогддог Зуух хэрэглэгчдийн форумд оролцогчдын санал бодлоо солилцдог хэсэгт хамгийн гүйлгээ сайтай, ашигт үйлийн коэфцент сайтай зуухаар нэрлэгддэг.  За, “Группа Мета” бол камин зуухны үйлдвэрлэлээрээ алдартай компани. УГМК бол яндан  хоолойг бүтцээр нь үйлдвэрлэдэг. Харин TMF бол дизайн, загвар нь үнэхээр гайхалтай гэж хэлэхээс өөр аргагүй үйлдвэрлэгч. “Термокрафт” компани нь обьект, 1000 кв.м-ээс дээш хязгааргүй орон зайг халаах зуух үйлдвэрлэдэг. Бүгд өөр өөрийн чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компаниуд. Үйлдвэрээсээ аль ч бараандаа гурван жилийн баталгаа өгдөг. Манайх зургаан жилийн хугацаанд 2000 гаруй зуух борлуулсан. За тэгээд одоо элэгдэл засварын асуудал үүсэх байх гээд анхдагч үйлдвэрийнхээ албан ёсны сервис компанийг байгууллаа. Гэтэл хэн хандсан бэ гэхээр камин зуухныхаа шилийг хагалчихлаа гэх мэт иргэдийн өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж л ирсэн. Элэгдсэн, эвдэрсэн гэсэн дуудлага  бол ирээгүй.

-Чанартай байна…?  

– Манай компани инженерүүдээ ОХУ-д олон төрлийн сургалтад хамруулсан. Би өөрөө ч суусан. Зуухны өөрийн материал гэж бий. Тодруулбал, төмөр дэх гангийн агууламжаар стандартууд бий болдог. Гангийн хольц ихсэх тусам сайн гэсэн үг. Манай зуухнууд 439 стандартын гангийн хольцтой төмрөөр хийгдсэн бөгөөд 1200 градуст урвалд орохгүй. Камин зуухны тухайд жижиг шилнүүд нь  800 градуст урвалд ордоггүй.  Бидний судалж үзснээр одоо энэ шахмал түлш 650 градуст дулаан ялгаруулж байгаа. Бид хэрэглэгч зуух худалдаж авахад хэрэгтэй, шаардлагатай бүх мэдээллийг өгсний дараа угсарч өгч үйлчилдэг. Сонирхуулахад, ОХУ-ын засгийн газар үйлдвэрлэгч нартайгаа маш нягт хамтран ажилладаг. Нэг л жишээ хэлэхэд 2013 онд Якутад цахилгаан станц нь доголдож 14 хоног тоггүй болсон. Тэгэхэд ерөнхийлөгч Путин айл бүрт “Теплодар”  үйлдвэрийн Топ гэдэг зуухыг аваачиж өгсөн. Теплодер компанийн зуухыг дэлхийн арав гаруй оронд хэрэглэдэг. Эдний гол бодлого нь боломжийн үнээр сайн бүтээгдхүүнийг дундаж хэрэглэгчдэд хүргэх. Чанар болон бодлого нь манай нөхцөлд маш сайн нийцсэн учраас бид сонгосон юм.

-СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЗУУХ, ЯНДАНТАЙ БОЛ ХЭН Ч УГААРТАХГҮЙ-

-Үнэхээр эдгээр бүтээгдхүүнийг харахад бид нийтлэг хэрэглэдэг зуух яндангаасаа татгалзах цаг нэгэнт иржээ гэж  бодогдлоо?  

– Манай зорилго бол техник технологийн эрчимтэй хөгжлийн энэ үед дэлхийн стандарт, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэж нэрлэгддэг Улаанбаатарыг гамшгийн хэмжээнд аваачсан утааг дэвшилтэт технологид суурилсан халаалтын системээр шийднэ. Тэгэхээр өрх бүр, үйлдвэр бүр, яндан зуух хэрэглэх шаардлагатай хэн бүхэн стандартын шаардлага хангасан сонголт хийх хэрэгтэй юм. Яндангийн стандарт л гэхэд 4 м- 6 м байх ёстой. 4 метрээс доошилбол соролт багасна. Яндан дотор 120 градус  дулаан явагдаж байж цан цохидоггүй.   6 метрээс дээш өндөртэй бол градус бууж цан цохино гэсэн үг.  Стандартын шаардлага хангасан зуухтай бол хэн ч угаартуулахгүй. Үйлдвэрлэгч аюулгүй зүйл хийж байгаа учир эцсийн хэрэглэгчдэд ямар ч аюулгүй.  Анхнаасаа манай компанийн баримталдаг бодлого нь бол хэрэглэгчдэд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хүргэх бодлоготой.

-Сайжруулсан түлшний хэрэглээ, угаартай холбоотой асуудал эцэстээ зуухны буруу болж байна?

-Сайжруулсан түлш нь нүүрснээс илүү элемент ялгаруулдаггүй гэж мэргэжлийн хүмүүс хэлж   байна. Тэгэхээр сайжруулсан түлшнээс гарсан утаанаас угаартлаа гэж хэлж болохгүй. Энэ нь модноос илүү дулаан, нүүрснээс бага утаа ялгаруулдаг учраас бага түлж их халаана гэсэн үг. Тэгэхээр энэ угаарталт хүмүүсийн буруу хэрэглээ, стандартын шаардлага хангаагүй зуух яндан, ханан пийшингээс болж байгаа нь тодорхой.

-Хэрэглэгчийн сонголт, мэдлэг мэдээлэл бас их чухал юмаа. Өнөөдөр галлаж байгаа айл бүр айдас түгшүүртэй байгаа нь тодорхой. Тэгэхээр энэ баталгаатай чанартай зуух, янданг өрх бүр хэрэглэдэг бол ямар сайхан бэ гэж бодогдлоо?

-Одоо манай хамгийн их гүйлгээтэй бараа бол нам даралтын зуух, камин зуух байна.  Бидний эхний бөгөөд эцсийн зорилго бол зуух, яндан шаардлагатай газар бүрт, айл болгонд  зуухны энэ стандартыг хүргэмээр байгаа юм. Яг одоо бол 70 м кв-аас дээш амралтын газар, жижиг үйлдвэр, сумын сургууль, цэцэрлэгүүд бүх сумдын цагдаагийн постууд хэрэглэж байна. Яг зорилтот бүлэг болох гэр хорооллын айлуудад манай зуух арай үнэтэй байгаа. Яагаад гэхээр манай зүгээс ОХУ-аас тээвэрлэж татвараа төлөөд ирэхээр эцсийн хэрэглэгчдэд очих үнэ өнөөдрийн монголчуудын дундаж амьдралтай дүйцүүлэхээр өндөр байж болно.

                                 

– Өргөн хэрэглээнд зориулсан эдгээр зуухнаас гадна сауны зуух, гоёлын зуух гэж байна. Товчхон танилцуулаач?

– Манай эдгээр сауны зуух бол галлаж чулуугаа халаадаг, жинхэнэ “баня”. Модоор саунаа бариад яндангаа гаргаад хэрэглэдэг. Гоёлын зуух бол ил галыг мэдрүүлэх зорилготой. Шилний эзлэх хувь ихсэх тусам халаалт багасдаг учраас гоёлын зуух гэж тодотгодог.

-Мөн сервис төвийнхөө талаар нэмж мэдээлэл өгөөч?

– Сибирийн зуух компанийн хэрэглэгчид одоо элэгдлийг цаг хугацаанд нь маш түргэн шуурхай засуулах боломжтой болсон. Яагаад гэхээр сервисийн маань шаардлага нь бүх сэлбэгийн нөөцтэй байдаг. Тийм болохоор сервисийг цаг алдахгүй, түргэн шуурхай үзүүлэх боломжтой юм.

Сибирийн зуух компаниас та бүхэн чамин хийц бүхий элит камин зуухнууд,  40 м.кв- 60м.кв халаах камин зуухнууд,  15м.кв- 80 м.кв халаах хүчин чадал бүхий төрөл бүрийн халаалтын зуух, 60м.кв-4000 м.кв халаах цахилгаан хосолсон нам даралтын зуухнуудыг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн сонгож авах боломжтой.

 Өвөлдөө – 40 хэм хүрч хүйтэрдэг манай орны нөхцөлд тохирсон бүрэн шаталттай, түлшинд хэмнэлттэй зуух яндангийн нийтлэг хэрэглээнд “хувьсгал” хийж буй СИБИРИЙН ЗУУХНУУД-ыг танилцуулья.

Сибрийн зуух” компанийн худалдаалж буй төрөл бүрийн халаалтын зуухнууд. Монгол гэр, байшин, хувийн орон сууц гээд хаана ч хэрэглэх боломжтой дэлхийн стандарт хангасан брэнд бүтээгдэхүүн

“Сибрийн зуух” компанийн худалдаалж буй төрөл бүрийн камин зуухнууд. Эрхэм танд ая тух, аз жаргалыг мэдрүүлэх төрөл бүрийн камин зуухыг өргөн сонголттойгоо худалдаалж байна. 

“Сибрийн зуух” компанийн худалдаалж буй төрөл бүрийн нам даралтын зуухнууд. Монголд эдгээр зуухнуудыг сургууль, цэцэрлэг, орон нутгийн цагдаагийн постууд өргөнөөр хэрэглэж байна. 

“Сибрийн зуух” компанийн оруулж ирж буй сауны зуухнууд. 

“Сибрийн зуух” компанийн худалдаалж буй төрөл бүрийн Элит камин зуухнууд. Ил галын илч, энерги, амар тайван ая тухыг бэлэглэнэ. 

Төв дэлгүүр: “Сибирийн зуух” компанийн шоу рүүм III эмнэлгийн замын эсрэг талд “Эрдэнэ суварга” төвийн нэг давхарт 

Салбар 1: 100 айл Алтан шагай төв 

Салбар 2:  Мишээл барилгын их дэлгүүрийн 98 дугаар  павьлионд  тус тус  байрлаж байна. 

 Утас: 70048898, 80802705 

 

Comments are closed.

Холбоотой мэдээ

Гандантэгчэнлин хийд АНУ-д төлөөлөгч томиллоо

МБШ Төв- Гандантэгчэнлин хийд нь гадаадад буй иргэдийн шашин, соёлын асуудалд анхаарч ирсэн. Энэ бод

2024-09-04

“Түмт” төмөр хашаа үйлдвэрлэгч Б.Төгсбаатар: Ажлыг цагт нь чанартай хийхэд болчихдог, манай залуус ₮3-6 саяын цалин авдаг

Тэр наран ургах зүг Сүхбаатар аймгийн унаган хүүхэд. Бага наснаасаа малчны хотонд хурга, ишиг, тугал

2024-08-09

Ногоон автобусны хэрэг мандаасан “Тэнүүн огоо” ХХК-ийн ₮75 тэрбумын хөрөнгийг нийслэл “авна”

НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан дөрөвдүгээр сарын 29-нд боллоо. Хуралдаанаар “Тэнүүн-огоо” ХХК-ийн

2024-04-30