Барилгын салбарыг бартерын бизнэс хийтлээ унаж байна гэж шүүмжлэх хүмүүс олширчээ. Гэхдээ л хаашаа л харсан шинэ хороололууд босч, Азийн цагаан дагина маань уулс тийшээгээ тэлж, үүлс рүү өндийсөн сүрлэг барилгуудтай болсоор л байна.
Барилгын салбарт шинэ технологи нэвтрэхийн хирээр шинэ архитекторын шийдлээр баригдсан оффис,орон сууц, реседенс хороололууд босч,тэр бүхнийг барихад шинэ бэлдэц,бүтээц, шинэ шийдлүүд даган орж ирсээр байна. Тэдний нэг нь 1999 оноос барилга барьж эхэлсэн “Хөрш заанууд” ХХК юм. Ярьдаг биш барьдаг хөрш заанууд ХХК нэг сая 81 мянга долоон зуун метр квадрат талбай бүхий барилга барьчихаад байна. МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяр эхнэр Т.Баясгалан, Улсын заан Ч.Батзориг нарын байгуулсан энэ компани хорин жилийнхээ түүхийг ингэж биччихээд сууж байна
Ярьдаг биш барьдаг “Хөрш заан” ХХК-ийг Монголд хамгийн их барилга барьсан гэж мэргэжлийн байгууллага нь шалгаруулсан. Нэг сая 81 мянга долоон зуун метр квадрат талбай бүхий барилгыг тоогоор нь харьцуулвал 16000 орон сууц болно.
Арваадхан жилийн өмнө Монголдоо том бүтээн байгуулалт хийе гэж зортод сургууль, цэцэрлэг барьж эхлэхэд нь ил далд зөндөө л шүүмжилж байсан. Өөр барилгын компаниудын барьсан бусад том хорооллуудыг нь болохоор ярьдаггүй байж билээ. Гэвч Хөрш заан ХХК-ийнхан гомдолоод суусангүй. Яриад явсангүй бариад босгоод байжээ. 2018 оны 12-р сарын 20-нд СГЗ, ярилцлагын мастер Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа Кёкүшюзан Д.Батбаяр:
“-Бид нэг сая метр.кв талбайн барилга барина гэсэн төлөвлөгөө тавиад 750 мянган метр.кв барилга, 2-3 хотхоныг босгоод байна. Монголын барилгын салбарынхан мэдэж байгаа. Хотын “А” зэрэглэлд газар аваад гүйсэнгүй. Хотыг гоё болгох гээд, хотоо тэлээд Яармаг, Нисэхийн тийшээ хорооллууд барьж байна. Хүн тоодоггүй байсан газар бид бүтээн байгуулалт хийж байна. Энд тэндээс барилга барих гэсэн юм гэж ЖДҮ энэ тэр гуйж явсангүй, нэр төрөөрөө далимдуулж улсын хөрөнгө рүү хутгалдсангүй. Манай компанид 2500 хүн ажиллаж байгаа. Энэ олон хүний ард хэчнээн гэр бүл байгаа бол. Өнөөдөр нийслэлчүүд төвөөс зүглэж тийшээ нүүж байна. Дэлхийн жишгийн хорооллууд босгох гэж зам тавьж, бохир, цэврийн шугам татаж, бүх дэд бүтцүүдийг нь хийж байна. Тэнд дахин таван хороолол шинээр босох гэж байна.
Хулгайлж хумслахгүй, мөрөөрөө ажил хийгээд явж байна гэж ам бардам хэлж байсандаа хүрчихжээ. Бөх хүмүүсийг бүдүүн баараг л гэдэгсэн. Харин улсын заан Ч.Батзориг, Кёкүшюзан Д.Батбаяр гэх он жавууд хэлсэндээ хүрч хороолол, оффис, сургууль, цэцэрлэг, хотхон нийлсэн 33 барилга барьчихсан байх юм. Бүгд өвөрмөц шийдэлтэй, ойр орчиндоо гэрэл гэгээ нэмсэн барилгууд.
1400 хүүхэд сурах багтаамжтай “Сакура” сургууль барьсан Өдгөө 20 жилийн ой нь болох гэж байна. Нэмээд 2400 хүүхдийн сургууль болгож шинээр барьсан. Олон улсын жишигт хүрсэн сургууль байгуулах гэсэн мөрөөдлөө Кёкүшюзан Д.Батбаяр биелүүлчихсэн л яваа нь энэ.
Мань эр өөрөө биеийн тамирын багш. Харин Сакура сургуулийн төслийг нь эхнэр МУГЖ, Т.Баясгалан удирдаж хийсэн юм билээ. Хүүхдүүдийг бага сургуулиа төгсөхдөө л япон, англи хэлтэй болгох зорилго тавиад ажиллаж байгаадаа ч тэд нар хүрчихсэн.Гэвч гайхуулж сайрхах магтах тун дургүй юм билээ. Одоо “Сакура” сургууль нь Монгол Улсадаа анх удаа Англи, Япон хэлний хосолмол хөтөлбөртэй болгожээ. Сургуулийн барилгыг гэхэд үнэхээр дэлхийн стандартын сургалтын барилга барьсан гэж мэргэжлийн хүмүүс дүгнэсэн. Дуу хөгжмийн хичээлийн танхим нь гэхэд театр шиг л юм болсон байна билээ.
Энэ бол Ярьдаг биш барьдаг хөрш заанууд ХХК-ийн нэг сая 81 мянга долоон зуун метр квадрат талбай бүхий барилга барьчихаад байгаа бүтээн байгуулалтын төслүүдийнх нь зөвхөн нэг нь л Сакура сургууль юм.