Цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар дулаарна

2019-10-28 0

2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.

Аравдугаар сарын 30-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, 31-нд Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Далд уурхайн туузан дамжуургын ажил 75 хувьтай үргэлжилж байна

"Оюу толгой" ХХК гуравдугаар улирлын тайлангаа танилцуулсан байна. Гуравдугаар улирлын хэмжээнд 18 х

2023-11-16

Хордсон сурагчдын эцэг, эх: Бохирын цооног цоорч хордсон байж магадгүй, дүгнэлтээ хурдан гаргаад өгөөч

18 дугаар сургуульд хордсон хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл нөхцөл байдал ямар байгаа талаар Эх, Х

2023-10-16

Зэсийн олборлолт өмнөх оноос 40 хувиар өсчээ

“Оюу толгой” 2023 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцууллаа.  Үйлдвэрлэлийн мэдээллээс онцлох

2023-07-31