Ж.Батбаясгалан: Сайжруулсан түлшний горим, стандарт алдагдсанаас осол гарсан байж магадгүй

2019-10-06 0

Сайжруулсан түлшинд сүүлийн хоёр өдөрт 16 иргэн угаартаж, дөрөв нь нас барсан талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Нийслэлийн Онцгой комисс өчигдөр орой /2019.10.05/ хуралдаж, угаартсан иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшнээс дээж авч лабораторид харьцуулсан нарийвчилсан шинжилгээ авахаар болсон юм.

Өнөөдөр буюу  /2019.10.06/-ны өдөр нийслэлийн Онцгой комисс хуралдаж дараах мэдээллийг өглөө.

Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан “Угаартсан гэх шалтгаанаар 35 иргэн хандсан. Одоогоор зургаа нь эмчлүүлж байгаагаас 16 настай иргэний биеийн байдал хүнд байна. Барьцалдуулагч бодис нь импортоор орж ирдэг, шинжилгээнд орсон бүтээгдэхүүн  ч дахин шинжилгээ авсан. Ингээд угаартсан иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшнээс 23 дээж авч гурван лабораторид шинжилгээ хийсэн. Өнгөрсөн жил угаарын хийнд хордсон 50 гаруй тохиолдол гарсан. Тавантолгойн түлш нь 30 орчим мянган тонн түлэгдсэн. Тиймээс тус түлшнээс угаартсан гэж хэлж болохгүй. Эцэст нь болохгүй зүйлийг болж байгаа гэж нотлох гээд байгаа юм биш, сайжруулсан түлшны горим, стандартын шаардлага алдагдуулснаас ийм осол гарсан байж магадгүй. Сайжруулсан түлшинд эргэлзэх хэрэггүй” гэж хэллээ. Харин, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн  “Тавантолгойн түлшинд нийслэлийн мэргэжлийн хяналтаас шинжилгээ хийж, шалгалт явуулсан. Ингээд тухайн түлшийг нийслэлийн 200 мянган өрхийг нэгэн зэрэг хэрэглэж болох юм байна гэж үзсэн. Бид хийсэн шалгалтдаа итгэлтэй байна. Энэ удаагийн угаарын хийн хордлого иргэдийн хэрэглээтэй холбоотой байж болох юм” гэсэн юм.

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан иргэд угаартсан тохиолдол нь сайжруулсан түлштэй шууд холбоотой бус харин иргэдийн буруу хэрэглээтэй холбоотой гэж дүгнэжээ. Тухайлбал, зуухаа буруу байрлуулсан, яндангийн өндөр стандартад нийцэхгүй, зуухыг хэт дүүргэсэн зэрэгтэй холбоотой байж болох гэнэ. 

 Эрүүл мэндийн яамны мэдээлснээр нийт 28 иргэнд хордлогын эмчилгээ хийснээс өнөөдрийн байдлаар найман хүний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ. ЭМЯ-ны харьяа Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв 24 цагийн бэлэн байдалд ажиллаж, тандалт судалгааг үргэлжүүлэн хийж байгаа гэнэ. Сайжруулсан түлшинд угаартсан насанд хүрсэн иргэд Цэргийн госпиталийн хордлого тайлах төвд, бага насны хүүхдүүдийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчилж байна.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хамба Д.Жавзандорж: Бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг нэмэгдүүлнэ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн төвийн Тэргүүн их хамба лам, 30-р Номун хан, гэ

2023-11-18

$1.1 тэрбумыг өндөр хүүтэй зээлэхийг “Рио Тинто” дэмжиж байна

“Оюу толгой” төсөл далд уурхайн бүтээн байгуулалтаа 2024 оныг дуустал үргэлжлүүлэхийн тулд дахин 1.1

2023-11-04

Дарамтлуулсан гэх Д.Мөнх-Эрдэнийг Улаанбаатар хот дахь хорих анги руу шилжүүлжээ

Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид хоригдон ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэ бусдад зодуулсаны улма

2023-11-03