
Нийслэлийн удирдлагууд Алтай хотхон, Нарны гүүр орчмын замын хөдөлгөөний зохион байгуулалтын асуудлаар газар дээр нь ажиллалаа. Нарны гүүрний урд доогуур хэсэгт сөрөг хөдөлгөөнтэй болгох асуудлыг Тээврийн цагдаагийн газрын Техник замын хэлтсийн хяналтын газрын дарга хурандаа З.Жаргалсайхан тавив. Хотын удирдлагууд тухайн газарт автомашины ачаалал ихтэй учраас хөдөлгөөнийг сааруулахаар Замын Цагдаагийн газрын гаргасан судалгаа, график, зураглалыг үндэслэн нарны гүүрний доогуурх хөдөлгөөнийг хоёр урсгалтай болгох ажлыг яаралтай эхлүүлэх үүрэг чиглэл өгсөн байна.
Мөн Гурвалжингийн гүүрний урд хэсэг ТЭЦ-3-ийн баруун талын хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулахыг үүрэг болгожээ.

