29 настай эмэгтэй найз залуугаа согтуугаар автомашин жолоодуулахгүйн тулд түүний төрсөн ахынх нь машиныг унаж осол гаргажээ

2022-10-17 0

Аравдугаар сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан. Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлэл өгсөн.

Харин Цагдаагийн Ерөнхий Газраас уг ослыг гаргасан иргэний талаар мэдээллээ.

Тодруулбал “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд энэ оны аравдугаар сарын 10-ны орой 18 цаг 46 минутын орчимд Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгалд орж нийт долоон автомашиныг мөргөж, замаас гарч явган хүний замаар явж байсан 12 настай хоёр эмэгтэй хүүхдийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан.

Тухайн ослыг гаргасан жолооч 1993 онд төрсөн, эмэгтэй “М” нь энэ оны аравдугаар сарын 10-ны орой 18:00 цагийн орчимд найз залуу болох “Б”-г согтуугаар автомашин жолоодуулахгүй байх зорилгоор түүний төрсөн ахын эзэмшлийн “Toyota Land Cruiser 200″ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа дээрх ослыг гаргасан байна.

“М” нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй драйгер багаж үлээлгэж шалгахад 0.00 хувьтай гарсан бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар тогтоох зорилгоор түүний шээсэнд тусгай зориулалтын тест тавин шалгахад ямар нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй ба нарийвчлан тогтоохоор түүний биеэс биологийн дээж болгон цус авч Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шинжээч томилсон.

Явган зорчигч “С”-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилсон боловч дүгнэлт гараагүй, уг хэргийг ТЦА-аас ослын шалгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Монголын хүйтний нөхцөлд чанараа туршигдаж баталгаажсан адууны арьсан “Хөөндий” гутал

Цаг уурч, тэнгэр шинжээчид энэ өвөл эхэн сараасаа хүйтэрч, цас ихтэй  олон жилийн дунджаас хүйтэн ул

2023-11-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэс

2023-07-12

Ардын хувьсгалын 102 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын гарьд М.Бадарч түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монг

2023-07-12