ЭМГЭНЭЛ

2022-10-13 0
ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

МУЭ-ийн гишүүн зураач НАМХАЙЦЭРЭНГИЙН САНЧИР 2022 оны 10 сарын 13-нд өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Н.Санчир нь 1947 оны 5 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын Төрийн Соёрхолт, Ардын зураач Л.Намхайцэрэнгийн отгон хүү болон төрж, бага насаа бийр, будаг, урлаг тойрсон яриа, урлаг уран зохиолуудын бүтээлүүдийн төрөн бий болж буй агшин агуулсан орчинд өнгөрүүлсэн нэгэн юм. Чехословак улсад сурч байхдаа “Прагийн хавар” хэмээн нэрлэгдсэн 1968 оны улс төрийн үйл явдлын үеэр ардчилалын салхийг анх мэдэрсэн билээ. Хүний бодит эрх чөлөөний төлөө энэ агуу хөдөлгөөний үлэмж их нөлөөнд зураачийн сэтгэл санаа төлөвшиж ирсэн бөгөөд ардчилалын нийгмийн үзэл бодолд залуу насны эрч хүчтэй сэтгэлийн гүн хүртэл автагдан тэр үеэсээ үзэл санаандаа түуштай үнэнчээр зүтгэж, эх орныхоо ардчилсан шинэ дүр төрхийг гадаадад хүчтэй таниулан сурталчилж, хүн төрөлхтний бүтээсэн урлагийн бүтээлийн сан хөмрөгт Монгол хүний оруулж буй хувь нэмрийг үлэмж тодорхойлж ирсэн нэгэн билээ.
Тэрээр Европын дүрслэх урлагийн өнөө үеийн чиг хандлагыг өөрийн орныхоо үндэсний урлахуйн уламжлалт арга ухаантай чадварлагаар хослуулан хөгжүүлж, олон гайхамшигт бүтээл урлаж, Монголын дүрслэх урлагийг хөгжлийг цоо шинэ үе шатанд гаргах томоохон нэмэр оруулахаас гадна, дүрслэх урлагийн өнөөгийн хөгжилд аргагүй нөлөөлөх өөрийн гэсэн урлагийн арга барил, урлагийн түүхэнд бичигдэх дүр төрхийг бий болгосон эрдэм мэдлэг, авъяас чадвар нь төгсөрсөн гайхалтай уран бүтээлч байлаа.
Түүний Монголын дүрслэх урлагийн салбарт оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй бөгөөд хөдөлмөрч хичээнгүй, үнэнч шударга, тууштай зарчимч, оюунлаг эрхэм нандин, зан чанар, эгэл даруу, нөхөрсөг гэгээн дүр гэр бүл, найз нөхөд, урлагийн салбарын бүх л нөхдийнх нь зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.
МУЭ-ийн нийт гишүүдийн өмнөөс ар гэр, үр хүүхдүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Монголын Урчуудын Эвлэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ [caption id="attachment_28071" align="alignnone" width="246"] ЭМГЭНЭЛ[/caption]

2022-10-13