УДБЭТ-ын хамт олон “Айда” дууриар 60 дахь улирлын нээлтээ хийнэ

2022-09-20 0

УДБЭТ-ын хамт олон Дэлхийн сонгодог дуурь, балетын ноён оргил Ж.Верди “Айда” дуурь, П.И Чайковский “Хунт нуур” балетаар тоглолтын 60 дахь улирлын нээлтийг хийнэ. УДБЭТетар нь анх 1963 оны 05-р сарын 15-ны өдөр Евгений Онегин дууриар сонгодог бүтээлээ дагнан бүтээх түүхэн замналаа эхэлсэн түүхтэй. Ийнхүү Монголд Сонгодог урлаг хөгжөөд 60 дахь жилтэйгээ золгож байна. Монголд дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлийг дагнан туурвидаг цорын ганц театр болж хөгжсөний 60 жилийн ойгоо угтаж, тоглолтын 60 дахь улирлын нээлтээ дэлхийн сонгодог бүтээлүүдийн ноён оргил дуурь, балетаар хийхээр төлөвлөөд байна. 2022 оны 10-р сарын 1,2-нд Ж.Верди “Айда” дуурь, 8,9-нд П.И Чайковский “Хунт нуур” балет тоглогдоно. Сонгодог урлаг гэдэг чамин тансаг хүний сэтгэлийн дотоод мөн чанарт хүрч чаддаг урлаг. Нэг үеийг бодвол сонгодог урлагийг сонирхогч, үзэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь бид дэлхийн алдартай дуурь, балетыг мэргэжлийн түвшинд маш гайхалтай бүтээж үзэгч олонд хүргэж буйн гавьяа юм. Үүний нэг жишээ бол 140 жилийн түүхтэй дэлхийн сонгодог Аида дуурийг 2010 онд анх эх орондоо туурвисан явдал юм. Дж.Верди нь 19-р зууны төдийгүй дэлхийн дуурийн урлагийн оргил бүтээлүүдийг туурвисан хүн бөгөөд Аида түүний хамгийн том бүтээл юм. Учир нь нүсэр найрал дуу, хөгжмийг энэ дуурь л багтаасан байдаг аж.
Манай театрын уран бүтээлчид, хамт олон үнэхээр чадварлаг гэдэг нь 11 жилийн өмнө буюу 2011 оны 04-р сарын 30-ны өдөр анх театрын тайзнаа тоглогдсон. Тус дуурийн анхны тоглолтуудад танхим дүүрэн үзэгчдийн алга нижигнүүлэн таших чимээ, судлаач шүүмжлэгч нарын сэтгэл хөдлөлөөс мэдрэгдэж байсныг дурьдахад таатай байна. Уг дуурь нийт 4 бүлэг, 7 үзэгдэлтэй бөгөөд тайз засалт, хувцаслалт, гоёл чимэглэлийн хувьд эртний Египетийн дүр зургийг тод томруунаар харуулж чадсан байдаг. Уг дуурь анх 1871 оны 12 сарын 24-нд нээлтээ хийсэн цагаасаа Америк, Герман, Испани, Австри, Унгар, Польш, Франц, Орос зэрэг маш олон оронд тоглогдож байсан төдийгүй Египетийн пирамид, Хятадын цагаан хэрэм дээр уг дуурийг туурвиж байсан түүхтэй. Дэлхийн сонгодог бүтээл балетын ноён оргил бол П. И Чайковский “Хунт нуур” балет гэдгийг сонгодог урлагийн үзэгчид өнөөдрийг хүртэл баталсаар ирсэн билээ. Хүн бүр балетын урлагийг Хунт нуур балетгүйгээр төсөөлдөггүй. Энэ бол ДБЭТ-ын уран бүтээлчдийн бахархал юм. Оросын хөгжмийн зохиолч П.И.Чайковский амьдралдаа “Щелкунчик”, “Нойрссон гүнж”, Хунт нуур” гэсэн 3-н балет бичсэн байдаг. Энэ дотроосоо “Хунт нуур” балет нь дэлхийн сонгодог балетын оргил нь гэж үздэг. Учир нь тус балетад бүжиглэсэн бүжигчид бол академизм буюу сонгодог арга барилтай жинхэнэ балетын жүжигчин болж чаддаг аж. П.И.Чайковский “Хунт нуур” балет нь анх 1877 оны 03-р сарын 07-нд Их театрт тоглож байжээ. Тус бүтээлийг П.И.Чайковский нь анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй 1 үзэгдэлтэйгээр бүтээж байжээ. Гэвч тус бүтээл нь хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн ташаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болж хөгжсөн байна. П.И.Чайковский “Хунт нуур” балет нь манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 06-р сарын 28-ны өдөр УДБЭТ-ын зөвлөх балетмейстер Б.Жамъяндагвын дэглэлт, Ж.Чулууны удирдлагаар тоглогдож, тайзны ерөнхий зураачаар АЗ Ч.Гунгаасүх ажиллаж байсан. Хунт нуур” балетыг симфони оркестргүйгээр төсөөлөхийн арггүй. Учир нь хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг хөгжмийн дээд хэлээр илэрхийлсэн байдгаараа онцлог юм.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Монголын хүйтний нөхцөлд чанараа туршигдаж баталгаажсан адууны арьсан “Хөөндий” гутал

Цаг уурч, тэнгэр шинжээчид энэ өвөл эхэн сараасаа хүйтэрч, цас ихтэй  олон жилийн дунджаас хүйтэн ул

2023-11-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэс

2023-07-12

Ардын хувьсгалын 102 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын гарьд М.Бадарч түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монг

2023-07-12