Монгол кино нэгтгэл удирдах зөвлөлөө байгууллаа

2022-09-10 1

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэн баталсан. Тус дүрмийн 6.1-д “Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын Удирдах зөвлөл нь долоон гишүүнтэй байх бөгөөд Соёлын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас гурав, Төрийн өмчийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл хоёр, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл хоёр гишүүн байхаар зааж Удирдах зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсан.

С.Оюунбилэг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга

Н.Энхбат Соёлын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,

Ч.Ундрал Кино урлагийн зөвлөлийн дарга бөгөөд Кино урлагийн зөвлөлийн Ажлын албаны дарга,

В.Дарханбаатар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн Удирдлага, төлөөллийн албаны дарга,

Г.Нямдаваа, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн

Хараат бус гишүүд:

С.Мягмар “Боролдой” студийн захирал, найруулагч

Б.Ням-Очир Найруулагч, продюсер.

 

One response to “Монгол кино нэгтгэл удирдах зөвлөлөө байгууллаа”

  1. Nida-H says:

    Very interesting points you have noted, thanks for putting up.Blog money

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Соёл хариуцсан сайд нь өөрөө хийчихсэн мэт сайрхан ярихыг сонсох гашуун байлаа

Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ NHK-ийн концертын танхимд тоглов. Тоглолт МУ-ын Ерөнхийлө

2022-12-03

Монгол кино нэгтгэл удирдах зөвлөлөө байгууллаа

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 84 дүгээр тогтоо

2022-09-10