Х.Нямбаатар: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг он зааж хориглохоор яригдаж байгаа

2022-09-05 0

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, ЗГ нэг шинэ гишүүнтэй болсон. Түгжрэл гэдэг бол зөвхөн импортын машиныг л хориглох эсвэл, дугаарыг хязгаарлах ч гэдэг юм уу ийм байдлаар шийдэгдэх асуудал биш. Энэ 1970-аад оны дундуур Улаанбаатар хотын тавдугаар ерөнхий төлөвлөгөөг хйи явцад УБ хотыг 80 мянга гаруй автомашинтай байна гэж автозамын зураг зурагдсан юм билээ. Өнөөдрийн байдлаар хотын замын хөдөлгөөнд 615 мянга гаруй машин оролцож ямар нөхцөл байдалтай байгааг бүгд мэдэж байгаа.

Түгжрэлийг бууруулах гэдэг бол маш олон ажлуудын нийлбэр цогцоор шийдэгдэх ёстой. Нэгдүгээрт Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шилжин суурьших хөдөлгөөнийг төр засгийн бодлогоор дэмжиж, бүсийн нэмэгдэл олгох, хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх,  татвар бууруулах гэх мэт мотивацуудыг хийж нутаг орон руугаа шилжих хандлагыг бий болгох ёстой.

Миний ойлгосноор, Өнөөдөр НИТХ дээр нэр бүхий төлөөлөлгч нар тогтоолын төсөл боловсруулж, санаачилж байгаа гэж сонссон. Нэгдүгээрт буруу хүрдтэй машиныг тодорхой он зааж хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар иргэдээс санал асуулга явуулах төсөл боловсруулж байгаа юм билээ.

Тэр болтол бид цаашид тойрог хурдны зам, метро, LRT гэх мэт цогц арга хэмжээг олон нийтээр шийдүүлэх ёстой гэдэг л байр суурьтай байна.

https://www.facebook.com/zarigmn/videos/491350152366050/?t=3

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг он зааж хориглохоор яригдаж байгаа

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, ЗГ нэг шинэ гишүүнтэй бо

2022-09-05

“Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байсан 175 тонн махыг битүүмжилсэн”

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Эмээлт дэх "Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хийсэ

2022-05-31