ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ ДЭД САЙДААР Б.БОЛОР-ЭРДЭНЭ, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Ч.ЗОЛБАЯР НАР ТОМИЛОГДЛОО

2022-08-31 0
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Дэд сайдаар Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаяр нарыг томиллоо.
Б.БОЛОР-ЭРДЭНЭ нь 2020 онд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахим хөгжлийн дэмжих багц хуулиуд болон төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-г санаачлан хэрэгжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх тал дээр анхаарч ажиллаж байсан бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлсэн юм.
Ч.ЗОЛБАЯР нь 2016 оноос хойш Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд “Монголын хөгжлийн сүлжээ-2021” стратегийг боловсруулж, орон нутгийн цахим хэрэглээг 9 дахин өсгөх, дамжуулах сүлжээний нэгж үнийг 5 дахин бууруулах ажлыг хэрэгжүүлж, үндсэн сүлжээний багтаамжийг аймаг бүрт 20 дахин нэмэгдүүлэн Монгол Улсад цахим шилжилт хийх суурь дэд бүтцийг байгуулах ажлыг оновчтой зохион байгуулсан эрхэм билээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын телевизийн дөрвөн сувгийг тоон системд шилжүүлэн, орон даяар дамжуулах төслийг боловсруулж, удирдан хэрэгжүүлж, орон даяар ашиглалтад хүлээлгэн өгсөн. Тэрбээр салбартаа 22 жил ажилласан туршлагатай эрхэм билээ.

Холбоотой мэдээ

УДБЭТ-ын хамт олон “Айда” дууриар 60 дахь улирлын нээлтээ хийнэ

УДБЭТ-ын хамт олон Дэлхийн сонгодог дуурь, балетын ноён оргил Ж.Верди “Айда” дуурь, П.И Чайковский “

2022-09-20

“Улаанбаатар” олон улсын кино наадам 10 дугаар сарын 17-23-нд болно

  Монголын кино урлагийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж ирсэн “Улаанбаатар” Оло

2022-09-20

Ж.Соронзонг чөлөөлөв

БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон өчигдөр зарим хэвлэл

2022-09-07