Бөх тайлбарлагч С.Шижирбат: Энэ жил нийт даваануудын ханшийг тооцоход 25-30 тэрбум төгрөг байлаа

2022-07-22 0
Бөх тайлбарлагч, сэтгүүлч С.Шижирбат “Наадмын бөхийн найраа олон жил болсон. Жил болгон л яригдаж байдаг, ард түмэн найраанд дасчихсан одоо энэ мөчид сошилд яригддагаараа яригдаж л байна. Бөхийн хүрээнд бол 12-ны орой найраанууд хэн хэндээ хэвтсэн гэдэг нь тодорхой болчихсон байдаг. Мөнгө хүчтэй нэг нутаг ус жудаг мудаг хамаагүй болсон шдээ.
Наадмын өмнө зохиолууд зурагддаг, хэн хэн дээшээ үзэхийн, начинд хэн хэн дамжлуулах юм гээд. АТГ цагдаа тагнуулынхан угаасаа мэддэг. Хөдөөгөөс сонгогдсон гишүүд улс төрчид дахиж сонгогдохын тулд найрааны мөнгийг гаргадаг, сонгуулиар нутгийн шинэ цолтнуудаа дагуулж явдаг ийм тогтолцоотой.
Энэ жил нийт даваануудын ханшийг тооцоход 25-30 тэрбум эргэхэд энэ мөнгө хаанаас гараад байна вэ гэдэг нь чухал. Татвар төлөгчдийн мөнгө үү, буруу замын бохир мөнгө үү. Хүн шударгаар олсон мөнгөө цацаад байхгүйлдээ. Амьдрал хэцүү байна л гээд байдаг найрааны эргэлдэж байгаа мөнгөний дүн юуг илэрхийлж байна вэ гэхээр улс төрчид нь тасарсан байгааг л илтгэж буй юм. Том зургаараа хохирогч нь Монгол Улс юмдаа. Бусад спортын төрлүүдэд гаднын орнуудад Match Fixing найраатай тоглолт тулаануудыг гэмт хэрэг гэж үздэг. Илрүүлж шийтгэсэн жишээнүүд бий. Манай үндэсний бөх шиг хавтгайрсан юм алгадаа. Манайд хуульд өөрчлөлт орвол шийтгэх боломжтой болно” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Л.Мөнхбаатар: Авлига авсан бол 12-20 жилийн ял оноож, үндэслэлгүй хөрөнгөжих асуудалд хариуцлага тооцдог болно

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад, бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар мэдээлэ

2022-12-14

Мэргэжлийн хяналтын газрын дарга хахуульд 200 сая төгрөг авсан гэх хэргийг прокурорт хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны есдүгээр сарын 5-9-ний өдрүүдэд гэмт хэргийн ш

2022-09-12

Д.Сарангэрэлийн хөрөнгө 3 тэрбум 119 сая төгрөг болж 3.2 дахин өсжээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Сар

2022-09-04