Болгарт Оросыг дэмжсэн сэтгүүлч, улстөр судлаач, олон дагагчтай иргэдэд сар бүр 2000 евро төлж байсан нь илэрчээ

2022-07-21 0
Украинд сум, бөмбөг унахын хэрээр Орос улс Зүүн Европ даяар мэдээллийн дайн өрнүүлж байна. Тэд дүрвэгсэд болон шатахууны үнийн өсөлтийн талаарх айдас төрүүлсэн мэдээллийг хуурамч хаяг, суртал ухуулга ашиглан түгээж “барууныхныг найдваргүй холбоотон” хэмээн нэрлэж байна. Болгарын сэтгүүлчид, улс төр судлаачид болон олон дагагчтай иргэдэд “Оросыг дэмжсэн контентыг онлайнаар нийтлэх”-ийн тулд сар бүр 2000 евро төлдөг байсныг Болгарын өндөр албан тушаалтан энэ сард мэдэгджээ. Судлаачид мөн хуурамч хаяг, бот, троллуудын нарийн сүлжээг илрүүлсэн байна. Орос Украиныг эзлэн түрэмгийлсэн, дүрвэгсдийн хямрал, хоол хүнс, шатахууны үнийн өсөлтийн бурууг өөр тийш нь шилжүүлэх гэж байгаа тул бүс нутгийн бусад улс орнуудад ч мөн ийм хүчин чармайлт гарч байна. Оросын удирдагчдын хувьд өргөн цар хүрээтэй суртал ухуулга, худал мэдээлэл түгээх кампанит ажил нь уламжлалт дайн, дипломат арга хэрэгсэлтэй ижил түвшинд яригддаг.
Дэлхийн бусад орны нэгэн адил Зүүн Европын засгийн газрууд шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй сэтгэл ханамжгүй байдал, үймээн самуунтай тэмцэж байх үед Оросын цахим дайралт болж байна. Болгар улс онцгой эмзэг байдалд байна. Барууны талыг баримтлагч Ерөнхий сайд Кирил Петков өнгөрсөн сард итгэл үзүүлэх санал хураалтад ялагдсан. Өнгөрсөн хавар Орос Болгарт байгалийн хийн нийлүүлэлтийг зогсоосны дараа л эдийн засаг, шатахууны үнэд санаа зовниж эхэлсэн. Энэхүү үймээн самуун нь Ерөнхийлөгч Румен Радевыг “улс орон нь улс төр, эдийн засаг, нийгмийн хямралд орж байна” гэж хэлэхэд хүргээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Монголын хүйтний нөхцөлд чанараа туршигдаж баталгаажсан адууны арьсан “Хөөндий” гутал

Цаг уурч, тэнгэр шинжээчид энэ өвөл эхэн сараасаа хүйтэрч, цас ихтэй  олон жилийн дунджаас хүйтэн ул

2023-11-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэс

2023-07-12

Ардын хувьсгалын 102 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын гарьд М.Бадарч түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монг

2023-07-12