
(AFP NEWS — Франс Пресс Агентлаг)
2022 оны 7-р сарын 6-ны өдөр
Төр засгаа Хятад улстай нягт холбоо сүлбээтэй байгааг шүүмжилснийхээ төлөө Монголын нэрт нийгмийн идэвхтэн зүтгэлтэн 10 жилийн хорих ял сонссон талаар түүний өмгөөлөгч Лхагва гарагт мэдэгдсэн бөгөөд энэ үйл явдал хүний эрхийг хамгаалагчдын зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.
Далайд гарцгүй Монгол улс худалдаа, ашигт малтмалын экспортын хувьд хүчирхэг хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-аас хараат байдаг ч, Хятадын нэг хэсэг болох ӨМӨЗО-нд Бээжингийн баримталж буй хэлний бодлогыг шүүмжилсэн жагсаал Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болсон.
Чулуундоржийн Мөнхбаярыг хоёрдугаар сард баривчилсан бөгөөд Монгол улс дахь “Бээжинг эсэргүүцэгчдийг цэвэрлэх” гэх нэр бүхий өргөн хүрээт кампанит ажлын хүрээнд энэхүү баривчилгаа явагдсан.
Улаанбаатар хотын шүүхээс гадаад улсын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр өнгөрсөн Мягмар гарагт түүнд хорих ял оноосон талаар түүний өмгөөлөгч Гэлэгийн Баасан “Франс Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.
Монгол улс дахь БНЭУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан Энэтхэгийн тагнуулын агентлагтай хамтран Хятадын эсрэг үйл ажиллагаа явуулсанд Прокурорын байгууллага түүнийг буруутгажээ.
Өмгөөлөгч нь дээрх мэдээллийг худал, бодит үнэнд нийцэхгүй гэж мэдүүлж байгаа юм.
“Миний хувьд шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байгаа бөгөөд дээд шатны шүүхэд давж заалдах болно” гэж өмгөөлөгч хатагтай Г.Баасан “Франс Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон. Ч.Мөнхбаярыг баривчлахаас өмнөхөн тэрээр Монгол улсын Ерөнхий сайдыг Бээжинтэй ойр дотно харилцаатай байсныхаа төлөө огцрохыг шаардсан юм.
Боловсролын салбар дахь хэлний бодлогыг эсэргүүцсэн өргөн хүрээний жагсаалыг цагдаа нар 2020 онд хүч хэрэглэн тараасны дараа тэд Засгийн газрын хэлмэгдүүлэлтийн бай болж байна.
Шинжянь, Төвөд зэрэг Хятадын өөр бусад үндэстний цөөнхийг нийт нутагт ноёлох Хан үндэстний соёлд уусгаж, цөөнхийн хэлийг устгахад чиглэсэн алхам болж байна гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм.
Өвөр Монголоос гаралтай хэлний эрхийн төлөө тэмцэгч Балжинима Бай хэлэхдээ “Энэ хэргийн гол шалтгаан нь Хятад улс бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа явдал” гэж дүгнэлээ.
Нью-Йоркт төвтэй “Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төв” ТББ нь Монгол үндэстний эрхийн төлөө ажилладаг бөгөөд Ч.Мөнхбаярын биеийн байдал муудаж байгаад гэр бүлийнхнийх нь санаа зовниж байгаа талаар мэдээлсэн.
“Тэрээр саяхан эмнэлэгт хоёр долоо хоногийн турш хэвтсэн… Ихэвчлэн малын дотор эд эрхтэнээр хийсэн шөл өгдөг” гэж түүний дүү Ч.Мөнх-Эрдэнэ хэлснийг иш татжээ.
ТББ-ын төлөөлөгч Энхэбату Тогочог “Франс Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа “шүүхийн шийдвэрийг утгагүй зүйл” гэж тодорхойлсон юм.
https://hongkongfp.com/2022/07/06/activist-critical-of-china-sentenced-to-10-years-in-mongolia/?fbclid=IwAR0p8obEYMM9IpWZrTD1T-xf5YgJeIvo-WLLIlHe9OKkp5q6M8loNn0ALD8