Хууль зүй, дотоод хэргийн сайд анх удаа сэтгүүлчид болон иргэдээс уучлалт гуйлаа

2022-06-11 0
Х.НЯМБААТАР: Нийт сэтгүүлчид болон иргэд олон нийтээс уучлал хүсье
 
Цагдаагийн алба хаагчийн гаргасан хууль бус үйлдлийн өмнөөс сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй сэтгүүлчид, зураглаачид болон иргэд олон нийтээс уучлал хүсэж байна.
Миний бие ардчилсан нийгмийн гол тулгуур болсон сэтгүүл зүй, хэвлэн нийтлэх эрхийг цаг ямагт хүндэтгэн ажиллаж ирсэн. Цаашид ч хүндэтгэн, хамгаалах болно.
Цагдаагийн алба, алба хаагч нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чандлан сахиж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, хамгаалж, хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй ажиллана гэсэн үг юм.
ХЗДХЯ болон Цагдаагийн байгууллагын удирдлагуудын зүгээс нийт цагдаагийн алба хаагчдын ёс зүй, мэргэжлийн харилцаа, хандлагыг хөгжүүлэх сургалт, судалгаа тасралтгүй зохион байгуулдаг. Энэ удаа ч мөн дээрх цогц арга хэмжээнүүдэд онцгой анхаарч ажиллах талаар холбогдох этгээдүүдэд үүрэг, чиглэл өгч байна.
Хүний эрхийг зөрчиж, сэтгүүлчидтэй зүй бус харьцсан, хууль бус үйлдэл гаргаж, өргөсөн тангаргаасаа няцсан алба хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох болно.
Мөн цаашид энэ мэт хууль тогтоомж, хүний эрхийг зөрчсөн үйлдэл дахин давтагдвал ЦЕГ-ын дарга, Хошууч Генерал Ж.Болд болон Цагдаагийн байгууллагын шат шатны удирдлагуудад хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 6 жил хорих ял оноолоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгэ

2023-07-03

УИХ-ын гишүүн Ч.УНДРАМЫН нөхөр Б.Наранцацралт: Би хүүхдийнхээ л асуудлыг ярьж явсан болохоос мөнгө нэхэж огт яваагүй

УИХ-ын гишүүн Ч.УНДРАМЫН нөхөр Б.Наранцацралт: Хүчирхийлэл гэдгийг дан ганц эр хүн үйлддэг юм

2022-12-11

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ТАЙ ХОЛБОГДОХ ТӨРИЙН НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ 9 ГЭРЭЭГ НУУЦААС ГАРГАЖ, ИЛ ТОД БОЛГОЛОО

Засгийн газрын 2022 оны 362 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр хадгалагдаж буй нууцад хам

2022-12-09