И.К.АЗИЗОВ: Бидний өвөг дээдсийн баатарлаг үйлсийг мартуулахыг оролдож байгааг яаж ч зөвтгөх боломжгүй

2022-05-09 0
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН
ЯЛАЛТЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт найзууд аа!
Эрхэм хайрт Монголын болон Оросын ахмад дайчид аа!
Та бүхэндээ Аугаа их Эх орны дайны ялалтын 77 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Ариун нандин энэхүү баяр нь бидний хувьд үргэлж мөнх эх оронч үзэл, мятаршгүй сэтгэл болон дэлхий нийтийн энх тайванд харамгүй үйлчлэхийн бэлгэдэл байсаар байх болно.
Бидний өвөг дээдсийн баатарлаг үйлсийг мартуулахыг оролдож байгааг яаж ч зөвтгөх боломжгүй. Европыг фашистуудаас чөлөөлсөн хүмүүсийн тухай дурсамжийг устгах нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг үгүйсгэж, хуурамч түүх бичихэд хүргэж байна.
Монгол, Орос хоёр хамтдаа Аугаа их ялалтыг байгуулсан. Цэргийн ахан дүүсийн хэлхээ холбоо нь манай ард түмнийг эв найрамдлын эвдэршгүй холбоогоор үүрд мөнх холбосон. Аугаа их Эх орны дайны талбарт амь үрэгдсэн баатруудын гэгээн дурсгалыг бид үүрд нандигнан хүндэтгэх болно.
Эрхэм хүндэт ахмад дайчид, Монголын болон Оросын иргэд та бүхэндээ эрүүл энх, цэлмэг тэнгэр, сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Ялалтын баярын мэнд хүргэе!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Э. Болормаа: Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хичээнгүйлэн ажиллах болно

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилогдлоо. Захирамжаа гардан ав

2022-09-03

Х.БАТТУЛГА: ЭХ ОРОН ХҮҮХЭД БАГАЧУУДААС ЭХЭЛДЭГ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмааги

2022-06-01

И.К.АЗИЗОВ: Бидний өвөг дээдсийн баатарлаг үйлсийг мартуулахыг оролдож байгааг яаж ч зөвтгөх боломжгүй

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН ЯЛАЛТЫН

2022-05-09