АН: АЛДАГДЛЫГ МӨНГӨ ХЭВЛЭЖ, УЛСЫН ТӨСВӨӨС НӨХӨӨД Ч ҮНЭ БУУРАХГҮЙ

2022-04-13 0
Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьж УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хууль баталж үнэ тогтворжихгүй. Харин хил гааль, ложистикийн гацаагаа хурдан гаргаж бараа, бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс дээрх хуулийн төсөлд тав хоногийн завсарлага хүслээ. Түүнчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өссөнийг чуулганы хуралдааны танхимын өмнө бодитоор дэлгэн харуулж байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, “Би зориуд Найман шарга валютын захаар очиж үзлээ. Ам.доллар 3200 төгрөгийн ханштай гэх боловч олдохгүй байна. 4000 төгрөгөөр хүссэн хэмжээгээрээ ав” гэж байна. Эрх баригчид эдийн засгийн уналт, валютын ханш өсч байгаагийн оношийг зөв тавих хэрэгтэй байна гэлээ.
Мөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, “Монгол Улс 33 боомттой. Яагаад энэ боомтуудынхаа гацааг арилгаж чадахгүй байна вэ. Алдагдлыг мөнгө хэвлэж, улсын төсвөөс төлж үнэ тогтворжуулдаггүй. Засгийн газар ковидоор далимдуулж УИХ-ын эрхийг авсан. Одоо Монголбанкны эрхийг ч булаахаар санаархаж байна. Жирийн бизнес эрхлэгч эмэгтэй 10 сая төгрөгийн зээл авахад өдрийн зээл нь 366 мянган төгрөг болдог. Гэтэл танил талтай хүмүүс гуравхан хувийн хүүтэй зээл авч ББСБ-аар мөнгө угааж иргэдийг туйлдуулж байна” гэдгийг онцлон хэлэв.
Мөн чуулганы нэгдсэн хуралдааны танхимд иргэд сонгогчдын зүгээс эрх баригчдад хандан гаргасан зарим саналуудыг хэвлэн үзүүлж олонхид сануулга өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Монголын хүйтний нөхцөлд чанараа туршигдаж баталгаажсан адууны арьсан “Хөөндий” гутал

Цаг уурч, тэнгэр шинжээчид энэ өвөл эхэн сараасаа хүйтэрч, цас ихтэй  олон жилийн дунджаас хүйтэн ул

2023-11-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэс

2023-07-12

Ардын хувьсгалын 102 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын гарьд М.Бадарч түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монг

2023-07-12