Х.Баттулга 96.3 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулжээ

2022-04-04 0

АН-ын даргын сунгааны санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гарчээ.  Сонгуулийн ирц 74.9 хувьд хүрсэн байна. Үүнээс нийт санал өгсөн АН-ын гишүүдийн 96.3 хувь нь буюу 113 мянган хүн Х.Баттулгын төлөө саналаа өгчээ. Х.Баттулгын өрсөлдөгч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь энэ сонгуулийн төгсгөлд нэрээ татсанаар Х.Баттулга нь өрсөлдөгчгүй буюу саналын хуудас дээр хэвлэгдсэн Ж.Батсуурь гэх нэртэй өрсөлдсөн гэхэд болно.

 

Нэр дэвшигч Х.Баттулга өглөө саналлаа өгчихөөд сэтгүүлчдэд:

 “3-р сарын 16-наас АН-ын даргын сунгаа явагдаж эхэлсэн. Ингээд 21 аймаг, 9 дүүргийн гишүүд, дэмжигчидтэй уулзаад, өнөөдөр буюу 4-р сарын 3-нд санал хураалт болж байна. Би ч өөрийнхөө оршин суудаг Хан-Уул дүүрэгт ирж саналаа өгч байна. АН-ын гишүүд намын даргаа сонгох сунгаанд маш идэвхтэй оролцож байгаа дүр зураг  харагдаж байна. Үнэхээр сэтгэл их хөдөлж байна. АН маань сэргэж байна. Сая 14 хоногт 21 аймгаар тойрох явцад үнэхээр нүүр тулсан сайхан уулзалтууд их боллоо. Одоо бидэнд ухрах зам байхгүй. АН-ын гишүүддээ уриалахад өнөөдрийн намын даргын сонгуульд бүгдээрээ идэвхтэй оролцож, үүсээд буй нөхцөл байдалд зөв дүгнэлт хийх нь ирээдүйн ялалтын эхлэл шүү.
Улсын дээд шүүх бол зөвхөн бүртгэх үүрэгтэй. Тэрийг үйлчилнэ, энэнд үйлчилнэ гэх мэт ойлголт байх ёсгүй. Энэ бол улс төрийн башир арга.” гэж хэлж байсан юм
Гэхдээ Монголчууд бид нар бие биентэйгээ хэмлэлдэж боллоо. Одоо амьдралаа бодъё, ахуйгаа бодъё. Бидний дайсан бол ажилгүйдэл, ядуурал.
Улсын дээд шүүх сонгуулийн үр дүнг бүртгэх ёстой. Энэ бол бүртгэлийн л ажиллагаа. Хүн төрөхөд гэрчилгээ олгодог шиг, гэр бүл болоход бүртгэдэг шиг л үйл явц. Бүртгэх үйл явцыг битгий улс төржүүлээрэй. Ж.Батсуурь нэрээ татсан нь тэр хүний л асуудал. Гэхдээ тухайн байгууллагын дүрэм журмын дагуу бид сунгаанд оролцсон. Дүрэм журмаа мөрдөх нь тухайн нэр дэвшигчийн үүрэг.
АН-ын даргын сонгуулийн ирц өндөр болоод, асуудал шийдэгдчихнэ гэдгээс айсан юм уу? яасан юм өөр нам байгуулах гэж байна гэдэг цуурхлыг өчигдрөөс эхлээд тарааж байна. Тийм зүйл байхгүй. Энэ олон дэмжигчдээ хаяад дахиад өөр нам байгуулна гэдэг бол толгой нь эргэсэн хүний л ажил” гэж хэлж байсан юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Г.Занданшатарт “Хүндэт доктор” цол олголоо

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны ай

2022-10-17

29 настай эмэгтэй найз залуугаа согтуугаар автомашин жолоодуулахгүйн тулд түүний төрсөн ахынх нь машиныг унаж осол гаргажээ

Аравдугаар сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтэ

2022-10-17