“Бөө, удган нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их тэнгэрт хүлээн авч уулзсан нь тэнгэрийн хүсэл байсан” гэжээ

2022-02-12 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэнгэр шүтлэгтэй хүмүүсийн төлөөллүүд бөө, удган, улаачдыг өчигдөр /2022.02.11/ хүлээн авч уулзсан байна. Энэ талаар Аргалдай улаач Монголын бөөгийн түүхэнд бичигдэх үйл явдал болсон гэдгийг онцлон бичжээ. Тэрбээр “Төрийн тэргүүн  тэнгэр шүтлэгтэй хүмүүсийн төлөөлөл болох эрдэмтэн, доктор, судлаач, зайран, удган, улаач нарыг хүлээн авсан хүндэтгэлийн хүлээн авалт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд залуу үеийн төлөөллүүдийн нэг болон оролцсон доо туйлын их баяртай байна. Зохион байгуулсан болон идэвхи чармайлт гаргасан бүх хүнд тэнгэр шүтлэгт хүмүүн бүхний өмнөөс талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

Хир хугацааг туулж ямар их саад бэрхшээлийг даван туулж төрдөө үнэлэгдэж төрийн тэргүүнтэйгээ уулзаж байгааг ахмадуудынхаа нулимс унаган хэлсэн үгнээс үнэ цэнийн мэдэрсэн 13-р зуунаас хойш анх удаа төр нь тэнгэр шүтлэгээ соёрхож хүндэтгэсэн гэж ойлгосон. Цаашид бид бүхэн эв нэгдэлтэй байж олон үйлд хамтын хүчээр нэгдэж цаг үетэйгээ хөл нийлүүлэн хамтдаа өсөн дэвжих нь тэнгэрийн хүсэл гэж бодож байна” гэжээ.

С.Бурам Ньюс.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Зовлонгоос ангижирья гэвэл зовлонгийн шалтгааныг ол

  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэ

2022-03-14

“Бөө, удган нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их тэнгэрт хүлээн авч уулзсан нь тэнгэрийн хүсэл байсан” гэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэнгэр шүтлэгтэй хүмүүсийн төлөөллүүд бөө, удган, улаачдыг өчигд

2022-02-12

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖО БАЙДЕН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД ЗАХИДАЛ ИЛГЭЭВ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хоёр улс дипломат харилцаа

2022-02-09