Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ! ХЯТАДЫН ХӨГЖЛИЙН ГАЛТ ТЭРГЭНД ӨӨРӨӨ СУУГААД МОНГОЛООС ЯВНА УУ!

2022-02-09 0

Хятадын хөгжлийн галт тэргэнд Монгол улс сууж,  хөгжлийн бодлогоо БНХАУ-ын бодлоготой  уялдуулах нь нийт Монголчуудын хүсэл зориг мөн үү? Тусгаар улсын төлөө амиа өргөсөн өвөг дээдэс “Амны салиа нь арилаагүй” чамайг энэ үгний чинь төлөө өршөөг!!

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 2-р сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж, Ши Жиньпинтэй уулзлаа.

Энэ үеэрээ манай Ерөнхий сайд БНХАУ-ыг “АЛТААР Ч СОЛИХГҮЙ САЙН ХӨРШ “хэмээн тодорхойлоод “ХЯТАДЫН ХӨГЖЛИЙН ХУРДНЫ ГАЛТ ТЭРГЭНД СУУХАД БЭЛЭН. МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ БНХАУ-ЫН БҮС БА ЗАМ САНААЧИЛГА,14-Р ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ УЯЛДУУЛНА” гэж хэлэв. Энэ бол Л.Оюун-Эрдэнэ гэгч хувь хүний бус Монгол улсын Ерөнхий сайдын амнаас гарсан үг.

Түүнд хөрш улсынхөө хөгжлийн галт тэргэнд дайгдаж, тэдний бодлого төлөвлөгөөнд “дагаар орох” тасалбарыг ХЭН худалдаж авч өгсөн бэ? Хэрвээ тэр хувиараа магадгүй хэн нэгний мөнгөөр  худалдаж авсан бол өөрөө л суугаад талийна биз. Нийт Монголчуудыг, Монгол улсыг суулгах эрхийг түүнд Монголын ард түмэн лав өгөөгүй шүү. Амныхаа салиаг арилгачихаад Ерөнхий сайд хийхийг нөхөрсөгөөр зөвлөе!

Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Монголын хүйтний нөхцөлд чанараа туршигдаж баталгаажсан адууны арьсан “Хөөндий” гутал

Цаг уурч, тэнгэр шинжээчид энэ өвөл эхэн сараасаа хүйтэрч, цас ихтэй  олон жилийн дунджаас хүйтэн ул

2023-11-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэс

2023-07-12

Ардын хувьсгалын 102 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын гарьд М.Бадарч түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монг

2023-07-12