ЗТХЯ: Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

2022-02-07 0

Зам, тээврийн хөгжлийн сайдын бар жилийн анхны шуурхай хуралдаан өнөөдөр /2022.02.07/ боллоо. Хуралдаанд ЗТХЯ-ны газар хэлтэс, харъяа байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцов.

Хурлын эхэнд сайд Л.Халтар, энэ онд зам, тээврийн салбарт бүтээн байгуулалтын ажил их бий гээд  салбарын бүтээн байгуулалтын ажлуудыг онцоллоо.

Үүнд,

– Монгол Улсын Засгийн газрын  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд  хилийн боомтуудыг авто замаар холбох,

– Авто тээврийн салбарт хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг хангах,

– 2022 оны улсын төсөвт тусгагдаж Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан тендерийн ажлыг эрчимжүүлэн бүтээн байгуулалтаа эхлүүлэх,

– Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын барилгын ажлыг эрчимжүүүлж 2022 оны намар зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх,

– Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг долдугаар сарын 1-нд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг гуравдугаар сарын 15-нд нээхээр харьяа газрууд хичээнгүйлэн ажиллах,

– Ханги  чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх,

– Баруун, болон зүүн босоо чиглэлийн төмөр зам барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр энэ онд эхлүүлэх бэлтгэл ажил хангах,

– Далайн тээврийн салбар хуурай боомт байгуулан хэрэгжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд нэгдэж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх,

2022 он болон ойрын жилүүд бүтээн байгуулалт өрнөсөн жил болох тул зам, тээврийн салбар, харьяа газруудад тус онд тавьсан зорилтоо бүрэн гүйцэт хэрэгжүүлэхийг чиглэл болголоо гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Монголын хүйтний нөхцөлд чанараа туршигдаж баталгаажсан адууны арьсан “Хөөндий” гутал

Цаг уурч, тэнгэр шинжээчид энэ өвөл эхэн сараасаа хүйтэрч, цас ихтэй  олон жилийн дунджаас хүйтэн ул

2023-11-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэс

2023-07-12

Ардын хувьсгалын 102 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын гарьд М.Бадарч түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монг

2023-07-12