УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг байгуулагдлаа

2022-02-07 0

Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгч 26 аж ахуйн нэгжийг зарлаж, шүүхэд шилжүүлсэн. Энэ асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б. Баттөмөрийг томиллоо.

Ажлын хэсэгт Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж  нарын гишүүд ажиллана. УИХ-ын ажлын хэсэг нэн тэргүүнд Хөгжлийн банктай холбоотой зээлийн мэдээллийг цуглуулж, хөндлөнгийн хараат бус аудит оруулах ажээ.

Мөн Хөгжлийн банкнаас шүүхэд гаргасан мэдээллийг нэгтэн судлаад ирэх хаврын чуулган эхэлмэгц УИХ-д танилцуулна. Өнөөдрийн байдлаар нийт 26 аж ахуйн нэгжийн 841 тэрбум төгрөгийн өрийг шүүхэд шилжүүлсэн бол цаана нь  1,6 их  наяд төгрөгийн чанаргүй зээл байна.

Мөн 40 гаруй аж ахуйн нэгжид холбогдох 800 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг шалгах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ

Монголын хүйтний нөхцөлд чанараа туршигдаж баталгаажсан адууны арьсан “Хөөндий” гутал

Цаг уурч, тэнгэр шинжээчид энэ өвөл эхэн сараасаа хүйтэрч, цас ихтэй  олон жилийн дунджаас хүйтэн ул

2023-11-03

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэс

2023-07-12

Ардын хувьсгалын 102 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын гарьд М.Бадарч түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монг

2023-07-12