
Уламжлал болон зохион байгуулдаг “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 2019 оны есдүгээр сарын 8-ны өдөр 10:00 цагаас Хүй долоон худагт эхэлнэ. Тэмцээн өсвөр нас, насанд хүрэгчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар зохион байгуулагдах юм.
Марафонд оролцох иргэдийг Спортын төв ордны 308 тоотод есдүгээр сарын 7-ныг дуустал бүртгэж байгаа бөгөөд хураамж 10.000 төгрөг байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.