С.Энхболд: Коронавирус тусаад эдгэсэн хүн дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байна

2021-07-26 0

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр  Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ. Тэрбээр “ДЭМБ-ын зөвлөх баг өнөөдөр манай улсад 22:00 цагт ирж, зургаан долоон хоногийн хугацаатай ажиллахаар болсон. Бид одоо дельтавирусийн мутацлагдсан хувилбарт анхаарах болсон.

Өнөөдрийн байдлаар Дельта вирус 124 улсад тархсан бөгөөд халдварлах чадвар нь Альфа хувилбараас 60 хувиар их гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, коронавирусийн бусад хувилбараар өвчлөөд эдгэсэн хүн дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байгаа. Манай улсад одоогийн байдлаар дельта хувилбарын долоон тохиолдол батлагдсан бөгөөд холбогдох судалгаа хийгдэж байгаа.

Тиймээс цаашдаа гадаадаас ирсэн иргэдийн гэрийн тусгаарлалтын хяналтыг шинэ шатанд гаргах, ДЭМБ-ын зөвлөх багтай хамтран ажиллах, хил дээрх хяналтын сорьц цуглуулах хувилбаруудыг хянах ажлыг эхлүүлсэн ба эрчимжүүлэх, батлагдсан тохиолдлын тандалт судалгааг сайжруулах, аль болох эмнэлэгт тусгаарлан эмчлэх, ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлах шаардлагатай байна”  гэлээ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хамба Д.Жавзандорж: Бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг нэмэгдүүлнэ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн төвийн Тэргүүн их хамба лам, 30-р Номун хан, гэ

2023-11-18

$1.1 тэрбумыг өндөр хүүтэй зээлэхийг “Рио Тинто” дэмжиж байна

“Оюу толгой” төсөл далд уурхайн бүтээн байгуулалтаа 2024 оныг дуустал үргэлжлүүлэхийн тулд дахин 1.1

2023-11-04

Дарамтлуулсан гэх Д.Мөнх-Эрдэнийг Улаанбаатар хот дахь хорих анги руу шилжүүлжээ

Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид хоригдон ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэ бусдад зодуулсаны улма

2023-11-03