Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээний гишүүн боллоо

2021-07-25 0

Сэтгүүл Зүйн Инновац Хөгжлийн Үүр төв-ийн дэргэдэх Mongolian Fact-Checking Center (MFCC) нь 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (IFCN) -д элсэх мэргэжлийн ёс зүйн шалгуурыг хангаж, албан ёсны баталгаажуулалттай Монголын анхны баримт шалгах төв боллоо.

IFCN нь дэлхийн 290 гаруй баримт шалгах байгууллагыг нэгтгэсэн олон улсын сүлжээ байгууллага юм. Хуурамч мэдээллийг бууруулах санаачилгыг удирдан хэрэгжүүлж, бодит үнэнийг хүргэх үйлсийг өндрөөр үнэлж, IFCN байгууллагыг энэ жилийн Нобелийн Энхтайваны шагналд нэр дэвшүүлээд байгааг бид өмнө нь мэдээлсэн билээ.

MFCC олон нийтийг мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг, хуурамч мэдээллийг ялган таних чадвартай болгох эрхэм зорилгоо хэрэгжүүлэхэд энэхүү байгууллагын гишүүнээр элссэн нь томоохон дэмжлэг болох чухал үйл явдал юм.

IFCN байгууллага өөрсдийн гаргасан ёс зүйн кодыг хатуу баримталдаг, санхүүгийн хувьд нээлттэй, ил тод тайлагнадаг, улс төр болон бизнесийн байгууллага, хувь хүнээс хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүйн чиг баримжаатай үйл ажиллагаа эрхэлдэг зэрэг шалгуураар үнэлгээ хийж, гишүүнээрээ элсүүлэн, нэгдсэн сүлжээнд ажиллах боломжийг олгодог.

Энэхүү нэр хүндтэй байгууллагад элссэн нь хуурамч мэдээллийг шалгахад автоматжуулалтыг илүү нэвтрүүлж, технологийн шийдлийг хэрэглэх, дэлхийн бусад улстай холбогдож цуглуулах шаардлагатай баримт шалгалтыг шуурхай хамтран гүйцэтгэх зэргээр бидний цаашдын үйл ажиллагааг хөгжүүлэхэд нэн чухал дэмжлэг болох нь юм.

Түүнчлэн Монголын Баримт Шалгагчдын Төв байгууллага ийнхүү олон улсын шалгуур хангаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллах болсноор Монгол Улс хуурамч мэдээллийг бууруулах санаачилгад дурдагдах болсон нь нэр хүндийн төдийгүй өндөр хариуцлага дагуулсан сайн мэдээ билээ.

Бид бодит үнэн мэдээллээр дамжуулан олон нийтийн эрүүл мэнд, амьжиргааг дээшлүүлэх боломжтой гэж үздэг алсын хараа, эрхэм зорилгынхоо төлөө хичээнгүйлэн ажиллах болно.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Далд уурхайн туузан дамжуургын ажил 75 хувьтай үргэлжилж байна

"Оюу толгой" ХХК гуравдугаар улирлын тайлангаа танилцуулсан байна. Гуравдугаар улирлын хэмжээнд 18 х

2023-11-16

Хордсон сурагчдын эцэг, эх: Бохирын цооног цоорч хордсон байж магадгүй, дүгнэлтээ хурдан гаргаад өгөөч

18 дугаар сургуульд хордсон хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл нөхцөл байдал ямар байгаа талаар Эх, Х

2023-10-16

Зэсийн олборлолт өмнөх оноос 40 хувиар өсчээ

“Оюу толгой” 2023 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцууллаа.  Үйлдвэрлэлийн мэдээллээс онцлох

2023-07-31