COLORFUL MIND сэтгэцийн эрүүл мэндийн цахим сэтгүүл

2021-07-22 0

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  сэтгэцийн эмч нараас бүрдсэн “Медик”-ийн хамт олон “Эрүүл мэнд энэ насны жаргал” уриатайгаар сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэн хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх зорилготойгоор сайн дурын үндсэн дээр байгуулагдан ажиллаж байна. Тэд MEDIC фейсбүк пэйж хуудсаараа дамжуулан хувь хүний хөгжилд бодит нэмэр болохуйц мэдлэгийг түгээж өдөр тутмын амьдрал, насан туршид нь нөлөөлөх, чанартай боловсрол олгох, үргэлж мэдээллийн шинж чанарт анхаарч эрэлт хэрэгцээтэй, үнэн зөв, үнэ цэнтэй мэдээ мэдээллийг бэлтгэн иргэддээ зориулан хүргэлэг тэдний бэлтгэсэн сэтгэцийн эрүүл мэндийн салбарын АНХНЫ цахим сэтгүүл болох COLORFUL MIND сэтгүүл уншигч таны гарт хүрэхэд бэлэн болжээ.

Сэтгүүлийнхээ анхны дугаартаа тэд сэтгэцийн эрүүл мэндийн тухай шинжлэх ухаанд суурилсан мэдээ, мэдээлэл, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллага хамт олон, хувь хүмүүсийн танилцуулга, сэтгэцийн эрүүл мэндийн салбарыг кино, утга зохиол, урлагаар дамжуулан олон нийтэд сонирхолтой хэлбэрээр хүргэхээр зорьжээ. COLORFUL MIND сэтгүүлийн анхны дугаарыг World plus аппликэйшнээр дамжуулан үнэ төлбөргүйгээр уншиж, сэтгэцийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийгээрэй. 

Холбоотой мэдээ

С.Энхболд: Коронавирус тусаад эдгэсэн хүн дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байна

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр  Эрүүл мэндийн сайд С.Энхболд корона

2021-07-26

COLORFUL MIND сэтгэцийн эрүүл мэндийн цахим сэтгүүл

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  сэтгэцийн эмч нараас бүрдсэн “Медик”-ийн хамт оло

2021-07-22

Оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хүсэлтийг цахимжууллаа

Гадаадын иргэн, харьяатаас газраас "COVID-19" вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монг

2021-02-08