Өмнөговь: 800 малнаас 90 толгой малтай үлдсэн өрхөд туслах аян эхлүүллээ

2021-02-22 0
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Сумын ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн Ө.Мөнх-Амгалан нутгийн зон олондоо хандаж нэгэн уриалгыг түгээлээ.
Ханхонгор сумын нутагт оторлож ирсэн Өвөрхангайн Богд сумын энэ малчин өрх отрын нутагт 800 малтай ирсэн ч цагийн хатууд ширвэгдэж өдгөө хотондоо 90 толгой малтай үлджээ. Долоон хүүхэдтэй есөн ам бүл энэ айл хүүхдийн мөнгөө барьцаалан өвс тэжээл авсан бөгөөд одоо өөрсдөө ч хоол унд муутай болж байгаа аж.
Хүний нутагт амьжиргааны хэдэн малаа алдаж, зутарч яваа энэ өрх айлд Ханхонгор сумынхан халуун гараа сунгаж хандивын ажилд оролцох иргэд, байгууллага, хувь хүнийг холбогдохыг уриалж байна.

Холбоотой мэдээ

Говь-Алтай: Хүйсийн говь багийн малчид өвсний агуулахтай боллоо

Говь -Алтай аймгийн Баян-Уул сумын "Баян тал" Бэлчээр ашигчлагчдын хэсгийн гишүүд Хүйсийн говь багий

2021-05-04

Өмнөговь: 800 малнаас 90 толгой малтай үлдсэн өрхөд туслах аян эхлүүллээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Сумын ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн Ө.Мөнх-Амгалан нутгийн зон олондоо

2021-02-22

Өмнөговь: Иргэд “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналуудаа онцоллоо

Өмнөговь аймгийн удирдлагуудын долоо хоног бүрийн #Ням гаригт иргэдээ хүлээн авч уулзан, с

2021-02-08