“Хэнийг ч орхигдуулахгүй” төсөл 2948 өрхөд 100 мянган төгрөгийн ваучер олгоно

2021-02-17 0

КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхэлсэн цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн иргэд, айл өрхүүдэд нэн шаардлагатай тусламж үзүүлэх зорилгоор Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА) “Хэнийг ч орхигдуулахгүй” яаралтай тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү төслийг ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны санхүүжилттэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ хамтран хэрэгжүүлэхээр болсон бол энэ удаа ШХА хамтран Монгол Улс даяар нэмэлтээр нийт 1,384 өрхөд дэмжлэг үзүүлэх юм байна.

Ингэснээр нийт зорилтот бүлгийн 2,948 өрх тусламжид хамрагдах нь. Төслийн хүрээнд КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөөлөлд өртөж буй иргэдэд хүрч ажиллахыг зорьж байгаа ба тэдгээр иргэд нь 100,000 төгрөгийн үнэ бүхий и-ваучерийг ашиглан хүнс болон үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг холбогдох супермаркетаас өөрсдийн сонголтоор худалдан авахаас гадна холбогдох эмийн сангаар үйлчлүүлэн худалдан авалт хийх боломжтой юм байна.

“КОВИД-19 цар тахал нь Монгол Улсын эдийн засаг, нийгэмд маш хүчтэй нөлөөлж байна. Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж, зорилтот бүлгийн иргэд, тэдний гэр бүлд энэ хүнд хэцүү цаг үед нэн шаардлагатай яаралтай тусламжийг үзүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна. Бид эдгээр иргэдийн эрхийг дээдэлж, хэнийг ч орхигдуулахгүй байх шийдлүүдийг олох ёстой” гэж Хамтын ажиллагааны газрын дарга, Стефани Бурри цохин тэмдэглэв.

“Зорилтот бүлгийн иргэд, тэдний гэр бүлд хүнс болон үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах эрхийн бичиг олгож байгаад Пипл Ин Нийд болон Швейцарын хөгжлийн агентлагт Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Энэ хүнд цаг мөчид үр дүнтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь бидэнд урам зориг, итгэл найдварыг төрүүлж байна” гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлжээ.

“Пипл Ин Нийд” нь тус и-ваучерийг иргэдэд хүргэх болон тусламж шаардлагатай айл өрхүүдийг судлах үйл ажиллагааг ирэх долоо хоногуудад зохион байгуулах юм байна.

Холбоотой мэдээ

Энэ сард олон улсын 16 чиглэлд нислэг үйлдэнэ

ИНЕГ тавдугаар сард үйлдэх олон улсын нислэгийн хуваариа танилцуулж байна. Эл хуваарийг УОК-оос өгсө

2021-05-04

“Дэлүүн болдог” нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт эхэллээ

Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудлыг барих бүтээн байгуулалтын ажил дөрө

2021-04-11

5500 өндөр настанд вакцины эхний тунг хийнэ

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэ

2021-04-11