
Коронавируст халдварын өндөр эрсдэлтэй голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнууд илүү цагийн хөлсөө авч чадахгүй байгаа тухай мэдээлэл цацагдсан.
Энэ талаар Улсын онцгой комиссоос ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч, ажилчдын илүү цагийн цалин ирэх даваа гараг буюу 02 дугаар сарын 22-ны өдрөөс дансанд нь орно гэж мэдэгдлээ.
Харин БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн хувьд 2005 оноос хувьчлагдсан учраас төрөөс 100 хувь хамааралгүй гэж хэллээ.
Засгийн газрын нөөц сангаас эрүүл мэндийн ажилтнуудын илүү цагийн хөлсөнд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахаар шийдвэрлэсэн. Үүнд өндөр эрсдэлтэй голомт дээр ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсөнд 340 сая төгрөг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 41 сая төгрөг олгохоор тусгасан байдаг.