Өмнөговь: Иргэд “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналуудаа онцоллоо

2021-02-08 0
Өмнөговь аймгийн удирдлагуудын долоо хоног бүрийн #Ням гаригт иргэдээ хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонсож ажил албандаа тусган хэрэгжүүлдэг #Хөгжлийн_цаг уулзалтад иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Хэн нэгнээс цаг авдаггүй, хүлээлт чирэгдэл үүсгэдэггүй, ямар нэг шат дамжлага дамждаггүй аймгийн удирдлагуудтай шууд уулзан санал бодлоо илэрхийлдгээрээ энэхүү уулзалт онцлог ач холбогдолтой билээ.
Энэ удаад иргэд: “Нутгийн хишиг” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд амжилт хүсэж дараах саналыг онцоллоо. Тодруулбал,
Цахим-Өмнөговь зорилтын хүрээнд “Гэртээ байж шатар тоглоё” цахим сургалт, аяныг өрнүүлэх
Багш нар тэр дундаа сумдын ЕБС-ийн багш нарыг дэмжих, урамшуулах
Бэлчээрийн маргаан отор нүүдлийн асуудалд анхаарах
“Усжуулалтын 2-р аян” ан амьтанд зориулсан худаг ус гаргах
Малчны хорооллыг тог цахилгаантай болгох
Хөрсгүй тариалалтыг бодлогоор дэмжих, малчид иргэдэд сурталчлах
Соён гэгээрүүлэх, соёл спортод чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх
Өрхийн үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжих борлуулалт, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтэд анхаарах

Холбоотой мэдээ

Говь-Алтай: Хүйсийн говь багийн малчид өвсний агуулахтай боллоо

Говь -Алтай аймгийн Баян-Уул сумын "Баян тал" Бэлчээр ашигчлагчдын хэсгийн гишүүд Хүйсийн говь багий

2021-05-04

Өмнөговь: 800 малнаас 90 толгой малтай үлдсэн өрхөд туслах аян эхлүүллээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Сумын ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн Ө.Мөнх-Амгалан нутгийн зон олондоо

2021-02-22

Өмнөговь: Иргэд “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэх саналуудаа онцоллоо

Өмнөговь аймгийн удирдлагуудын долоо хоног бүрийн #Ням гаригт иргэдээ хүлээн авч уулзан, с

2021-02-08