Малд яваад сураггүй болсон 16 настайг хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2021-02-01 0

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2021.01.31/ ирсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг дэвсгэрт өчигдөр 10.49 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн цахим шуудангаар өдрийн 11:01 цагт хүлээн авчээ. Мөн тус багт оройн 18.24 цагт 3.5 магнитуд, шөнийн 00:49 цагт болон 01.55 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багт нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагийн орчим явганаар мал хариулж явсан хүү сураггүй алга болсон тухай дуудлагыг өчигдөр Онцгой албаныхан хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, цагдаагийн хэсэг, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн сураггүй алга болсон 16 настай хүүг эрэн хайх ажиллагааг тус багийн Хавчуу гэдэг газарт дөрвөн километрийн радиуст зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Өнөөдөр өглөө 08.30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Сураггүй алга болсон хүү нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 хорооны харьяат бөгөөд эмээгийндээ мал маллахаар ирээд нэг сар болж байжээ.

Холбоотой мэдээ

Энэ сард олон улсын 16 чиглэлд нислэг үйлдэнэ

ИНЕГ тавдугаар сард үйлдэх олон улсын нислэгийн хуваариа танилцуулж байна. Эл хуваарийг УОК-оос өгсө

2021-05-04

“Дэлүүн болдог” нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт эхэллээ

Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудлыг барих бүтээн байгуулалтын ажил дөрө

2021-04-11

5500 өндөр настанд вакцины эхний тунг хийнэ

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэ

2021-04-11