НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА

2020-10-20 0

“Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн авто замд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй нийт жолооч нарт “Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг” явуулж байна. Уг үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй юм.

Үзлэг, оношилгоонд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн 1, 2, 3-р эмнэлгүүд, ХӨСҮТ, СЭМҮТ, ГССҮТөв, ЭХЭМҮТ, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хан-Богд, Цогтцэций сумын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд лабораторийн шинжилгээ, дүрс оношилгооны шинжилгээ хийж нийт 15 төрлийн үзлэг, эмчилгээ хийж байна. Мөн Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэж буй жолооч, тухайн суурьшлын бүсэд амьдарч буй иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийн талаар мэдээлэл, сургалт сурталчилгаа хийх, зонхилох өвчлөлийн талаар нэгдсэн тайлан мэдээлэл гаргах зорилготой юм.

“Төрөлжсөн мэргэшлийн эмчийн тусламж, үйлчилгээ” Цагаан хад дахь Монпорт кэмпийн байранд 10-р сарын 19-24-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хөвсгөл аймаг 18 сумандаа бяслагийн үйлдвэртэй болно

Ирэх онд Хөвсгөл аймагт 447.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тодр

2023-11-16

Урт цагааныг нурааж, дахин төлөвлөлт хийнэ

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ula

2023-11-03

Хэнтийн зам дээр машин жолоодсон хүүхдийн аавыг 100 мянгаар торголоо

ЕБС-ийн ариун цэврийн өрөөнд хяналтын камер байршуулсан, өсвөр насны хүүхдүүд машин жолоодож, замын

2023-10-16