Сургуулиудын хянах камерийг шалгаж байна

2019-08-27 0

Их, дээд болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хичээлийн шинэ жил” үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулж байна.

Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс энэ сарын 26-наас эхлэн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын гадна, дотор хянах камеруудад үзлэг шалгалт хийж эхэллээ. Хянах камеруудын чанар, үзүүлэлтийг сайжруулах, ашигтай тусгалд байрлуулах, хадгалалтын хугацааг нэмэгдүүлэх талаар сургуулиудад зааварчилга өгч, илэрсэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээг авч байна.

Уг шалгалтанд тус хэлтсийн хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХҮИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон 1, 2, 31, 6, Үй цай, Сант зэрэг төрийн болон хувийн хэвшлийн томоохон 22 их, дээд сургууль, 24 ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдах юм.

Шалгалтыг ирэх сарын 20 хүртэл үргэлжилнэ.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хаягдсан муур, нохойны асрамжийн газрууд нээнэ

Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа "Хаягдсан нохой муурны асрамжийн газрыг тодорхой байршлуу

2023-11-03

Д.Сумъяабазар: Тэгш, сондгойгоор явуулах шийдвэрийг хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлнэ

Автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орн

2022-09-02

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өнөөдөр 60 автобус, цахилгаан хөдөлгүүр бүхий хоёр давхар 10, сургуулийн 20 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажиллав Шинэ сэргэлтийн бодлогын

2022-06-01