ИРГЭН Ц: ҮЗҮҮРИЙН БУЛАГТ ХЯРГАС СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ИРГЭДЭЭ ТОСЧ АВАХ ПОСТ ГАРГАСАН

2020-12-06 0

Увс аймгийн зорчигч тээврийн автобус оюутан хүүхдийг буух газраас нь 45 км өнгөрч эзэнгүй газар буулгасан талаарх мэдээллийн мөрөөр тодруулга авлаа. Оюутан охинтой Улаанбаатар хотод хамт амьдардаг нагац эгчтэй нь утсаар холбогдож дараах мэдээллийг авлаа.

– Та оюутан охинтой ямар хамааралтай хүн бэ? Болсон явдлын талаар тодорхой мэдээлэл өгөөч.

– Би тэр оюутантай Улаанбаатар хотод хамт амьдардаг нагац эгч байгаа юм. Манай дүү өчигдөр Улаанбаатар-Улаангом чиглэлийн автобусанд өөрийн найз, Хяргас сумынхаа бас нэг оюутан охинтой хамт суусан. Увс аймгийн Хяргас сумын онцгой байдлын штаб Үзүүрийн булаг гэдэг газар байрлаж хоёр гэр барьчихсан иргэдээ тосч авах тусгаарлах бэлтгэл хангаад төрийн алба хаагчид ээлжээр ажиллаж байгаа. Хяргас сумын тэдэн оюутан ирлээ гэдгийг сумын онцгой комисс  руу мэдэгдэхэд машин ирж авах зохион байгуулалттай. Манай оюутнууд эндээс анх суухдаа Үзүүрийн булаг дээр бууна гэж хоёр жолоочид хоёуланд нь хэлсэн. Гэтэл бүр өнгөрөөд 45 км яваад Хартэрмэс дээр аймаг ортол зогсохгүй гээд хүмүүсээ бие засуулсан байна. Тэгээд зогсоход нь манай дүү ахаа хаана явж байна гэж асуугаад буух газраа өнгөрснийг мэдсэн. Онцгой нөхцөл байдал гээд жолооч тусгаарласан бүхээгтэй  болохоор байн байна хэлээд байж чадахгүй хоёр жолоочид хэлсэн, тэнд сумын онцгой комиссын штаб байгаа болохоор буух газараа буучихна гэж бодоод явсан байх л даа.  Ингээд хоёр оюутан маань “Одоо тэгвэл бид хоёр эндээ буугаад сумынхаа онцгой комисс руу  мэдэгдье” гээд бууж. Хар тэрмэсийн амралтын газартай ойрхон буусан ч  халдвартай бүсээс яваа гээд оруулахгүй байх гэж бодоод ийш тийш утсаар мэдэгдээд цаг гаруй зам дээр зогссон. Тэр үед Хартэрмэсийн манаач ах эгч хоёр ирж гарыг нь ариутгаад халууныг нь үзээд оруулсан байна. Сумын онцгой комиссын машин дөнгөж сая Хар тэрмэсээс ирж авлаа гэж байна.  Хамгийн гол нь энэ онцгой дэглэмтэй үед хоёрын хоёр хүн хоёр жолоочид хэлээд байхад хариуцлагагүй байгаа биз дээ.

-Жолооч Үзүүрийн булаг эзэнгүй газар гээд буулгаагүй гэсэн мэдээлэл байна?

– Харин ч эзэнтэй. Сумын онцгой комиссын иргэдээ хүлээж авах штаб яг зам дээр тэмдэг тэмдэглэгээтэй байршсан. Сумын онцгой комисс  энэ талаар мэдээлэл сайн түгээсэн. Би танд зар, постын зургийг явуулья. Энэ бол хариуцлагын асуудал. Харин Хартэрмэс рүү бол машин зам хазайж очно.

– Нийгмийн сүлжээгээр өрсөлдөгч компанийн явуулга учраас зурагаа авахуулсан байна гэх мэтээр бичиж байна…?

– Дүү маань Хар тэрмэс дээр буучихлаа гээд ярихаар нь би, та хоёр зурагаа дараад явуул авто тээврийн үндэсний газар мэдэгдье гэж х

элж зургийг нь авсан. Тэгээд авто тээврийн үндэсний газар руу залгахад “Та хүсэлтээ бичгээр өгнө үү” гэсэн. Постыг бол би сэрэмжлүүлэх үүднээс пост оруулсан. Маш олон оюутан ямар ч бэлтгэлгүй нутаг орноо зорьж байгаа. Тэгэхээр энэ үед аль аль талдаа мэдээлэлтэй байж  хариуцлагатай хандахгүй бол осолтой гэдэг үүднээс нийтэлсэн. Манай дүү л гэхэд шинжилгээний хариу нь хэзээ гарах нь тодорхойгүй байснаа гэнэт ирээд 72 цагийн дотор явах ёстой гэсэн. Тэгээд хамгийн сүүлчийн автобусанд амжиж суусан. Гэр орноосоо хувцас хунар авах боломжгүй байгаагүй учраас нимгэн гуталтай явсан. Энд бол ямар нэг өрсөлдөгч компани харлуулах асуудал огт байхгүй. Би Авто тээврийн үндэсний газар мэдэгдэх гэж зургийг нь өөрсдөөр нь даруулж авсан, өргөдлөө бичсэн, хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс фээсбүүкт оруулсан. Энэ бол бодитоор хариуцлагагүй хандсан үйлдэл гэж харж байна. Сая хүртэл тэр компаниас манай эгч рүү залгаад “ Охины чинь нэрийг бариад хүмүүс манай компанийн нэр хүндийг гутаагаад байна” гэж хэлж.  Тэгэхээр тэр компани нэр хүнд гэхээсээ илүүтэй хариуцлагын асуудлаа ярих нь зөв болов уу. Миний хувьд хэн нэгнийг харлуулах, доромжлох, ашиглах гэсэн сонирхол байхгүй бусдад сэрэмжлүүлэх зорилготой гэдгээ дахин хэлье.

-Танд баярлалаа.

Comments are closed.

Холбоотой мэдээ

Хамба Д.Жавзандорж: Бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг нэмэгдүүлнэ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн төвийн Тэргүүн их хамба лам, 30-р Номун хан, гэ

2023-11-18

$1.1 тэрбумыг өндөр хүүтэй зээлэхийг “Рио Тинто” дэмжиж байна

“Оюу толгой” төсөл далд уурхайн бүтээн байгуулалтаа 2024 оныг дуустал үргэлжлүүлэхийн тулд дахин 1.1

2023-11-04

Дарамтлуулсан гэх Д.Мөнх-Эрдэнийг Улаанбаатар хот дахь хорих анги руу шилжүүлжээ

Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид хоригдон ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэ бусдад зодуулсаны улма

2023-11-03